Орон нутгийн цагаар 9-р сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, онцлон тэмдэглэхдээ, Суданы зэвсэгт мөргөлдөөний хувьд, гал зогсоох нь зайлшгүй шаардлагатай төдийгүй нэн тэргүүний зорилт юм. Тус улсын хүмүүнлэгийн байдал хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрээд байгаа бөгөөд олон зуун мянган энгийн иргэдэд яаралтай тусламж хэрэгтэй байна. Суданд зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй бүх талууд олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу энгийн иргэдийг хамгаалж, энгийн иргэд болон иргэний дэд бүтцийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалж байна гэжээ.
Нэн ялангуяа Суданы баруун хэсэгт орших Хойд Дарфур муж улсын нийслэл Фашер хотын нөхцөл байдлын талаар ихээхэн цочирдож буйгаа Гутерриш илэрхийлэв. Тухайн нутгийн байдал цаашид хурцадвал, мөргөлдөөн Дарфурын бүс нутгийг бүхэлд нь хамарна гэж тэрээр анхааруулав.
2023 оны дөрөвдүгээр сарын 15-нд нийслэл Хартум хотод Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, улмаар бусад бүс нутгийг хамарсан юм. Жил гаруй үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 23 мянга гаруй хүн амь үрэгджээ.