Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны сайд Ю Мюн Хуан 19-ний өдөр Сөүлд хэлэхдээ, "Чеонан" нэрэмжит хөлөг онгоц живсэн хэргийн шалтгааныг үндсэнд нь шалган тодруулсан, Хойд Солонгос татагдан орсон гэрч тодорхой байна гэжээ.
Ю Мюн Хуан хэлэхдээ, нэгдсэн байцаагчдын шалгалтын дүнгээс үзвэл, "Чеонан" нэрэмжит хөлөг онгоц живсэн нь торпедын дайралтад өртөж дэлбэрсэн юм гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран чармайж ажиллахгүй юм бол, хэрэг үйлдэгчдэд авах залхаан шийтгэх арга хэмжээ нь үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Ю Мюн Хуан хэлэхдээ, Манай Засгийн газрын авсан арга хэмжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бусниулах өдөөн хатгалга дахин гарахаас сэргийлж, уг бүс нутагт нэн тогтвортой дэг журам тогтоохын өлөө юм, "Чеонан" нэрэмжит хөлөг онгоцны хэргийн асуудлаар зохистой арга хэмжээ авсны дараа, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулдь бид холбогдох улс орнуудтай хамтаар үргэлжлэн хамтран ажиллана гэжээ. \Сарантуяа орчуулав.\