БНАСАУ-ын эх орны энх тайвнаар нэгтгэх комисс 19-ний өдөр Пхеньянд "заалдах бичиг" нийтэлж, БНСУ "Чеонан" хөлөг онгоц живсэн хэргийг БНАСАУ-тай холбож үзэх нь хойд Солонгосыг ноцтой өдөөн хатгаж буй явдал бөгөөд байдлыг ноцтой хямрал руу хөтөлж буй ажиллагаа гэж зэмлэсэн байна.
Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мөн өдөр мэдээлснээс үзэхэд, БНСУ өнөөгийн эрх баригчид засгийн эрхэнд гарснаас хойш сөргөлдөх болон дайтах бодлогоо байнга хэрэгжүүлсээр ирсэн. "Чеонан" хөлөг онгоц живсэн хэрэг гарсны дараа БНСУ дээрх хэргийг хоёр Солонгосын харилцааг эвдэх хамгийн сайн боломж болгож, энэхүү хэргийг анхнаасаа "умардын үйл хэрэг" болгон тогтоосон бөгөөд тулах буюу хариу авахаа сурталчилсаар ирсэн гэж "заалдах бичиг" -т тэмдэглэжээ.
"Заалдах бичиг" -т дурдсанаар, БНАСАУ хоёр Солонгосын харилцааг чухалд үзэж байгаа , гэвч БНСУ-ын эрх баригчдын сөргөлдөх буюу дайтах санаархлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. БНСУ-ын эрх баригчид хэрэв гал дээр тос нэмэх юм бол БНАСАУ хайр найргүй , хатуу яллан шийтгэх болно гэжээ. \Рэнчинсоо орчуулав\