“Шэньжөү-23” сансрын хөлгийн нисгэгчдийн намтарыг нийтэллээ

“Шэньжөү-23” сансрын хөлгийн нисгэгчдийн намтарыг нийтэллээ

Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн албанаас мэдээлснээр, “Шэньжөү-23” сансрын хөлгийг Бээжингийн цагаар 5-р сарын 24-ний 23:08 цагт хөөргөхөөр товлож байна. “Шэньжөү-23” сансрын нисгэгчдийн баг нь сансрын нислэгийн инженер Жү Янжү, сансрын нисгэгч Жан Жыюань, ачааны мэргэжилтэн Ли Жя-ин нарын зэрэг гурван сансрын нисгэгчээс бүрдсэн бөгөөд Жү Янжү нислэгийн командлагчаар ажиллана. 23-нд, гурван сансрын нисгэгч Жючюнь хиймэл дагуул хөөргөх төвийн Вэньтянь павильонд дотоод гадаадын олон сэтгүүлчидтэй уузав.  Жү Янжү, эрэгтэй, хятад үндэстэн, Жянсу мужийн Пэй сяний уугуул, докторын зэрэгтэй. 1986 оны 9-р сард төрсөн тэрээр 2005 оны 9-р сард цэрэгт элсэж, 2006 оны 12-р сард Хятадын Коммунист Намд элссэн. Тэрээр Хятадын АЧА-ийн сансрын нисгэгчдийн корпусын III зэрэглэлийн сансрын нисгэгч бөгөөд хуурайн армийн хурандаа цолтой. Тэрээр өмнө нь Сансрын Инженерийн Их Сургуульд дэд профессороор ажиллаж байсан. 2020 оны 9-р сард тэрээр сансрын нислэгийн инженерийн хувиар Хятад улсын гурав
23-May-2026
Визгүй бодлого нь үзэсгэлэн худалдаанд гадаадын жуулчдын ирцийг нэмэгдүүлж байна

Визгүй бодлого нь үзэсгэлэн худалдаанд гадаадын жуулчдын ирцийг нэмэгдүүлж байна

Өчигдөр буюу 5-р сарын 20-нд Хятадын 28 дахь олон улсын нарийн боовны үзэсгэлэн Шанхайн Үндэсний үзэсгэлэн, хурлын төвд нээгдэв. 330 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан энэ үзэсгэлэнд түүхий эд, техникийн тоног төхөөрөмж, машин механизмаас эхлээд цогц шийдлүүд хүртэл салбарын бүх сүлжээг дэлгэн үзүүлж, 70 гаруй улс орон, бүс нутгийн 2200 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Хятад улс нэг талдаа визгүй, харилцан визгүй, дамжин өнгөрөх визийн чөлөөлөлт зэрэг янз бүрийн визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлсний дүнд дотоодын худалдаа үзэсгэлэнг зорьж очих гадаадын бизнес эрхлэгчид улам бүр нэмэгдэж, бизнесийн хэлэлцээр хийх боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь мөн Хятадын аж ахуйн нэгжүүдэд олон улсын өргөн хүрээтэй зах зээлд гарах шинэ боломжийг бий болголоо.
21-May-2026
МЭДЭЭ