• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:25:29    
ӨМӨЗО-ы үндэстний соёл урлагийн содон бүтээлийг дэлхийд таниулаад амжилтад хүрсэн бас нэгэн бүтэмжтэй практик

Солонго сэтгүүл


ХКН-ы ӨМӨЗО-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга Чэнь Гуанлинь, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Мэ Жяньчэн Америкаас буцаж ирсэн зарим жүжигчдийг элэгсэг дотно хүлээн уулзан тэд нарын хариу мэдүүлэлтийг сонсов

     Сүүлийн жилүүдэд, ХКН-ын ӨМӨЗО-ы хороо, ӨМӨЗО-ы Засгийн Газар "Үндэстний соёлын том орныг бүтээн байгуулах" стратегийг дурдсанаас хойш, ӨМӨЗО-ы үндэстний дуу бүжиг, хөгжимгүй найрал дуу, түүх соёлын дурсгалт зүйсийн үзэсгэлэн зэрэг соёл урлагийн содон бүтээлүүдийг хилийн чанадад зохиож, дэлхий дахинд таниулснаар ӨМӨЗО-ы нэр хүндийг дээшлүүлэх, ӨЗО-ы сайн сайхан дүр төрхийг бий болгох, ӨЗО-ы гадаад харилцаа, хамтын ажиллагааг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

     Төрийн Радио Телевизийн Ерөнхий Газрын томилолт, АНУ-ын олон улсын уламжлалт соёлыг хөгжүүлэх фондын урилгаар, ӨЗО-ы намын хорооны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн зохион байгуулсан Хятадын Өвөр монголын тал нутгийн дуу бүжгийн чуулга 6-р сарын 3—16-ы өдрүүдэд АНУ-ын Сан-Франциско, Лос-Анжелос, Чикаго, Сакраменто, Стоктон таван хотоор тойрон тоглолт гаргаж, Нью-йорк хотоор дайран нэр алдраа мандуулж эх орондоо буцаж ирлээ. Тал нутгийн дуу бүжгийн чуулга нь Өвөр монголын дуу бүжгийн театраар гол болгож, ӨЗО-ы бусад урлагийн хамтлаг, урлагийн дээд сургуулиудаас ёс суртахуун, ур чадвар хосолсон уран бүтээлчдийг шилж бүрэлдүүлсэн юм. Хятадын алдарт жүжигчин Цэцэнгоо мөн уригдан оролцож АНУ-аар айлчилав. Хятадын Өвөр монголын тал нутгийн дуу бүжгийн чуулга АНУ-д айлчлан тоглоод асар их амжилтад хүрлээ. Үүнд:

1  2  3  4  5