• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:25:29    
ӨМӨЗО-ы үндэстний соёл урлагийн содон бүтээлийг дэлхийд таниулаад амжилтад хүрсэн бас нэгэн бүтэмжтэй практик

Солонго сэтгүүл

     4. Тухайн нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэх халуун цэг, сонирхох гол зүйл болов. АНУ-ын хэвлэл мэдээллийн чухал хэрэгсэл болох ABC телевиз, орон нутгийн хэвлэл мэдээллийн чухал хэрэгсэл болох хятад хэлээрх Дэлхийн өдрийн сонин, Олон улсын өдрийн сонин, KTSF26-р суваг, 32-р суваг болон харьяатын сонин, оройн сонин, Жүншинь цагийн сонин, Шиндао өдрийн сонин, Өглөөний сонин, "Хятадын од" телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл халуун сэтгэлээр үнэн мөнөөр нь мэдээлж, Калифорни муж улсын хятад хүмүүсийн дунд "Эх орон, нутаг ус, үндэстэн"-ий хайраар бялхаж, урьд өмнө байгаагүй баярын уур амьсгал бий болов.

     Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн АНУ-д суугаа төлөөлөгчийн газар, тухайлбал Шинхуа агентлаг, Төвийн телевиз зэрэг нарийн тодорхой бүх явцыг мэдээлэв. Шянгангийн Фэнхуан телевиз тусгай сурвалжлага хийж, 6-р сарын 8-ны өдөр дэлхий дахинд цацав. KTSF26-р суваг Цэцэнгоог 30 минутийн шууд нэвтрүүлэх тусгай сурвалжлага хийв. Лос-Анжелос хотын хятадын харьяат нарын тэргүүн ноён Чэнь хэлэхдээ, "Би харьяат нарын тэргүүн болоод 10 жил болж байна, Хятадаас ирсэн урлагийн чуулгын тоглолтыг би бүр алдалгүй үздэг, та нарын тоглолт хамгийн сайхан, сүүлийн жилүүдэд айлчилж тоглосон төрийн зэрэглэлийн урлагийн чуулгыг оролцуулсан ч та нарын тоглолт хамгийн шилдэг байна! Та нар яруу сайхан тоглолтоороо Хятадын иргэд, харьяат нарыг цээж тэнэгэр нүүр бардам болгосонд би чин сэтгэлээсээ баяртай байна!" гэв.

     Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулиас АНУ-д очоод одоогоор Герман улсын Бенз-мерседес компанийн Стокстон хот дахь ерөнхий төлөөлөгч, ноён Жангийн хэлэхээр: "Өнөөдөр маш олон Америкийн уугуул иргэд хүрэлцэн ирж та нарын тоглолтыг сонирхож байна. Би өөрөө ч гэсэн нэлээд олон америк найзаа урьж та нарын тоглолтыг сонирхуулж, тэд нарт Хятадын үндэстний цөөнхийн соёл урлагийг харуулах гэсэн юм. Чингис хаан агуу их, Чингис хааны хойч үеийнхний соёл урлаг мөн агуу их гэж найз нар минь дандаа хэлдэг" гэв.

     5. Алдарт жүжигчин Цэцэнгоогийн гүн сэтгэлгээтэй тоглолт нь бүхийл тоглолтыг нэн өндөр төвшинд хүргэсэн байна. АНУ-д суугаа Хятадын иргэд, харьяат нар улсын дотоодын үзэгчидтэй адилаар Цэцэнгоо болон түүний бүтээсэн урлагийн дүрүүдийг маш сайн ойлгож, түүнээр бахархадаг юм байна. Тал нутгийн дуу бүжгийн чуулгын айлчлан тоглосон таван хотын гудамжаар газар сайгүй Цэцэнгоогийн тоглосон "Сурвалжит өрх" жүжигт гардаг "Хоёрдугаар эмээ"-гийн том зургийг нааж, хятад англи хоёр хэлээр "хоёрдугаар эмээ ирсэн шүү!" гэж маш ил бичиж байв.

1  2  3  4  5