• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:25:29    
ӨМӨЗО-ы үндэстний соёл урлагийн содон бүтээлийг дэлхийд таниулаад амжилтад хүрсэн бас нэгэн бүтэмжтэй практик

Солонго сэтгүүл


Тал нутгийн дуу бүжгийн чуулгын дарга, суртал ухуулгын хэлтэсийн дарга Мэн Шүдэ БНХАУ-аас Сан-Францискод суугаа ерөнхий консулын газрын угтах дайллагад үг хэлж байгаа нь

     1. БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайдын яам, консулын газруудын өндөр үнэлэлтийг хүртэв. Хятадаас Сан-Франциско, Лос-Анжелос, Чикаго хотод суугаа ерөнхий консулын газрууд, дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид болон чуулгын удирдагчдыг тусгайлан хүлээн авч зочлон дайлж, элчин, консулын албан тушаалтад ажилтадтайгаа хамт тоглолтыг сонирхсон бөгөөд Шиньхуа агентлаг, Хятадын төв телевиз зэрэг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн АНУ-д суугаа сурвалжлагчдад даалгавар өгч, тойрон тоглолтыг мэдээлэл хийлгэв. Хятадаас АНУ-д суугаа элчин сайд Жэн Зэгуан, Чикаго хотод суугаа ерөнхий консулын газрын ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Тан Ин нар Тал нутгийн дуу бүжгийн чуулгын АНУ-д айлчилсан тоглолт асар их амжилтад хүрч, Хятад улс, Өвөр монголд алдар хүнд авчирч, Өвөр монголчууд манай элчинд тусалж маш их ач холбогдолтой ажил хийлээ гэж үнэлсэн байна.


Цэцэнгоо, Алтай хэдэн арван жилийн урлагийн амьдралд гүн зузаан нөхөрлөл байгуулжээ

     2. АНУ-ын бүх нийтийн анхаарлыг өргөнөөр татав. Сан-Франциско хотын даргын туслах, Стоктон хотын дарга болон тамгын газрын дарга, хотын их сургуулийн захирал нарын албан тушаалтад, тэрчлэн таван хотын соёл, боловсрол, шинжлэх ухаан технологи, бизнес худалдаа зэрэг олон этгээдийн хүмүүс хүрэлцэн ирж тоглолтыг сонирхож билээ. АНУ-ын сенатч Дианне Фейнстейн, Барбара Боксер, Ардчилсан намын лидер Нансипелози, Калифорни муж улсын дарга, дэлхийн зэрэглэлийн кино од Анолд Шчварзенеггер, Иллинойс муж улсын даргын төлөөлөгч, Чикаго хотын захиргааны төлөөлөгч, Боинг компанийн төлөөлөгч зэрэг засаг төрийн болон худалдааныхан баярын цахилгаан ирүүлж, тоглолт амжилттай болсонд баяр хүргэв. Сан-Франциско, Стоктон, Чикаго хотуудын захиргаанаас Хятадын Өвөр монголын тал нутгийн дуу бүжгийн чуулгад яруу алдрын үнэмлэх олгож, Сан-Франциско хотын даргаас алдарт жүжигчин Цэцэнгоод "Урлагийн амжилт" шагнал гардуулж, жил бүрийн 6-р сарын 5-ыг Сан-Франциско хотын Цэцэнгоогийн өдөр хэмээн зарлав.

1  2  3  4  5