• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:25:29    
ӨМӨЗО-ы үндэстний соёл урлагийн содон бүтээлийг дэлхийд таниулаад амжилтад хүрсэн бас нэгэн бүтэмжтэй практик

Солонго сэтгүүл


Чикйгогийн ерөнхий консулын газар чуулгын хэсэг жүжигчдийг зочилж байгаа нь

     3. Хятадын иргэд, харьяат нар халуунаар угтаж хүлээн авав. Тал нутгийн дуу бүжгийн чуулгын хүрсэн газар болгонд, Хятадын иргэд, харьяат нар хөгсөн баярлаж, таван хотын хятад хүмүүсийн нийгэмлэгүүд баярын өдөр тохиосон шигээр тоглолтын ажиллагааг халуунаар хүлээн авч, зохион байгуулах ажлыг хариуцсан байна. Гуандүнгйин худалдаачдын нийгэмлэг, Фужяний худалдаачдын нийгэмлэг, Өвөр монголын нутаг нэгтний нийгэмлэг болон нэлээд их хүчин чадалтай хятад хүний эрхэлсэн компаниуд, мөн хятад хүний эрхэлсэн хэдэн арван зочид буудал, гуанз ресторан хүлээн авах ажиллагаанд оролцов. Лос-Анжелос хотод тоглоход 1600 суудалтай театр пиг дүүрч, Сан-Франциско хотын дээд зиндааны Мэйшэнтан хөгжмийн заалын 3000 суудалд үзэгчид дүүрэн саатаж, шар гэзэг цэнхэр нүдтэй үзэгчид ч халуунаар алга ташин хурайлж байлаа.

     Өвөр монголд ажиллаж байсан, ялангуяа Өвөр монголын тал нутагт амьдарч байсан Бээжин, Шанхай, Наньжин, Тяньжинь зэрэг хотуудын сэхээтэн залуучууд туйлаар баярлан хөгссөн байдалд байлаа. Тал нутгийн дуу бүжгийн чуулга АНУ-д айлчлан тоглолт гаргахыг угтах зорилгоор тэд нар харилцан уламжлан дамжуулж, өдөр тутмын зочлох ажиллагаанд сайн дураасаа үнэ төлбөргүй үйлчилж, тэрчлэн тоглолтын багаж хэрэгслийг зөөх, тайзны засал чимэглэлийг тохируулах зэрэг тоглолтын ажиллагаанд оролцож байхад, зарим нь гэр хотлоороо дуу бүжгийн чуулгад бараа болж умард Калифорнийн хэдэн хотын хооронд зорчиж байлаа. Умард Калифорнийн сэхээтэн залуучуудын "Өвөр монгол нутгийн хайр" нь бүх чуулгын жүжигчид болон ажилтдыг догдлуулан зоригжуулж, тэрчлэн тэд нарын Америк найз нарын сэтгэлийг ч догдлуулсан байна.

1  2  3  4  5