• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:25:29    
ӨМӨЗО-ы үндэстний соёл урлагийн содон бүтээлийг дэлхийд таниулаад амжилтад хүрсэн бас нэгэн бүтэмжтэй практик

Солонго сэтгүүл

     Тоглолтын өмнө буюу тоглолт дууссаны дараа, эсэхүүл театрын урд заал, коридор буюу тайзны ард, Цэцэнгоогийн өнгөрч болох газар болгонд Цэцэнгоог ойрхноос харахыг хүссэн хүмүүс чихэлдэн хүлээж, маш олон хүмүүс концертын программаа барин Цэцэнгоогоор гарын үсэг зуруулах, хамт зураг авхуулах гэж хүлээж байлаа. Тоглолт гаргах бүрд Цэцэнгоо нижигнэсэн алга ташилтын дунд тайзнаа гарч, эн тэргүүнд хятад ёсоор нахилзан мэндчилж, дараа нь монгол, уйгур, төвд зэрэг 6 үндэстний заншлаар амар эрэн мэндчилж, залгаад Гуандүн аялга буюу Шанхай аялгаар үзэгчидтэй хошин шог, ойр дотно, цэцэн яриа хөөр дэлгэж, баярлан хөгссөн үзэгчидэд Бээжин ший "Ба вангийн хатантайгаа аярласан нь", "Гүйфэй хатан сархадад согтуурсан" дуурь болон монголын эртний туульс "Жангар"-ыг дуулан сонирхуулдаг байлаа. Цөөн бус үзэгчид, ялангуяа ахмад өндөр настайчууд Цэцэнгоогийн Бээжин ший дуулахыг нулимс мэлмэрүүлэн үзэж байв. Тэд нарыг Цэцэнгоогийн Бээжин ший дуулах ур чадварыг сонирхлоо гэхийн оронд хятадын язгуур урлагийг дээдлэн хөгжүүлэх гэсэн Цэцэнгоогийн чин үнэнч хайрыг өр зүрхэндээ мэдэрч суугаа гэвэл бүр үнэнтэй ойртоно. Цэцэнгоогийн гоц авьяалаг тоглолтын хажуугаар, ӨЗО-ы алдарт дуучид, бүжигчид, төрийн нэгдүгээр зэрэглэлийн жүжигчид Алтай, Чулуун, Насан, А.Чимэг, Ань Жяньдүн, Хас-Одон болон бүх жүжигчдийн содон сайхан тоглолт нь концертыг байн дахин өндөр оргилд хүргэж, намдаахын аргагүй гоё сайхан тоглолт нь үзэгчид нэг бүрд гүн зузаан Хятадын хайр, үндэстний салхи болон өндөр төвшний урлагийн таашаал хүртээж, маш их баяр цэнгэл, бахархал, урам зориг, баяр хөөр олгосон мартагдашгүй, нойргүй үдэш болж байлаа!

     Хятадын Өвөр монголын тал нутгийн дуу бүжгийн чуулга дүүрэн амжилт, яруу алдартай эх орон, тал нутагтаа буцаж ирлээ. Тал нутгийн дуу бүжгийн чуулга АНУ-аар амжилттай айлчлан тоглосон нь бидэнд олон зүйлийг бодогдуулсан. ӨЗО-ы бүх шатны намын хороо, засгийн газар ӨЗО-ы намын хороо, Засгийн Газрын уриалгыг дагаж, цаашид ойлголтоо шинэчилж, үзэл санаагаа чөлөөлж, үндэстний соёл урлагийн үйлсийн хөгжлийг онцгой анхаарч, соёл урлагийн үйлсэд харамгүй хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн болон үндэстний ил тод онцлогтой соёл урлагийн содон бүтээлийг нарийн хянамгай туурвин бүтээдэг л юм бол ӨЗО-ы үндэстний соёл урлаг лавтай нэн олноор хилийн чанадад, дэлхий дахинд нэр нөлөө гарах болно гэдгийг тодорхой олж мэдсэн байна.! / Нийтлэлийг Танаа/


Сан-Франциско хотын хятад иргэн, Хятадын харьяат онгоцны буудалд хүрэлцэн ирж Хятадын Өвөр монголын тал нутгийн дуу бүжгийн чуулгыг угтаж байгаа нь


1  2  3  4  5