 Ш.Эгшиг Хөх-хотын Жаоюүнь паркт
|
Хүн болгон эх орон, үндэстний харьяалалтай байдаг нь яриангүй бөгөөд эх орон, үндэстнийхээ төлөө цаг ямагт санаж сэтгэж идэвх зүтгэлтэй ажилладаг нь ч хэнд ч гэсэн бүр ялгаагүй байдаг билээ. Ийм хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь МУИС-д багшаар ажиллаж байсан, одоо Монгол улсын Голомт Банкны Бээжинд суугаа төлөөлөгчөөр ажиллаж байгаа хятад судлаач залуу эрдэмтэн Шагдарсүрэнгийн Эгшиг юм. Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар саяхан түүнтэй уулзаж дараахь ярилцлагыг хийсэн юм.
Сурвалжлагч: Хятад улсад та анх аль онд ирсэн бэ?
Ш.Эгшиг: 1993 онд анх мэргэжил дээшлүүлэгчээр ирж байсан.
Сурвалжлагч: Хаа нь ирж суралцав?
Ш.Эгшиг: Шаньдүн мужийн Жи-нань хотын Багшийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэгчээр 10 сар сурсан. Энэ хугацаа бол миний амьдралд, хятад хэлний мэргэжил, хятад судлаач болсны дараа гэх үү дээ анх удаа Хятад улсад хөл тавьсан нь маш сонин байсан. Тэгээд Бээжингээр дамжиж Жи-нань хот руу явж байлаа. Жи-наньд надаас өөр монгол хүн нэг ч очоогүй, ганцаархнаа л байсан. Монголдоо сургууль төгссөн болохоор хятадаар тийм сайн ярьж чаддаггүй байлаа.
1 2 3 4 5
|