Ер нь Хятад улсын Шаньдүн мужийн Жи-нань хотод оюутан байсан үе нь миний хамгийн завтай, хамгийн сайхан үе байсан юм. Тэр үед сургуулиас зохион байгуулсан Цю-фү хотоор зугаалах зугаалгын үеэр би Юань улсын үеийн чулууны бичээснүүдийг санаандгүй олж үзсэн юм. Эхлээд би анзаараагүй л дээ. Дараа нь гэнэт тэр нь хятад үсэг биш байсан тул, ямар үсэг байгаа юм бэ гэж буцаж очоод харсан байхгүй юу. Тэр нь Юань улсын үеийн дөрвөлжин бичгээр бичсэн дурсгал байсан, түүний зургийг авмаар санагдаад, авч явсан аппарат маань тийм сайн байгаагүй ч гэсэн, зургийг нь авсан. Буцаж ирээд зураг дахиж авмаар санагдаад сарын дараа, би хувиараа 2 гадаад найзаа дагуулаад автобусанд суугаад Цю-фү хотод очиж дахин тэр чулуун бичээсний зургийг авсан юм.
Сурвалжлагч: Тэр чулуун бичээс нь ууланд хадан дээр байсан уу?
Ш.Эгшиг: Үгүй, Цю-фүгийн Күнзын сүм буюу Күн-мяо, Күнзын цэцэрлэг буюу Күнлинь дотор байсан. Өөрөөр хэлбэл Цю-фүгийн парк юм уу Цю-фү дэх өвөг дээдсийг онголсон газарт байдаг. Күн-мяо хэмээх Күнзын сүмийн ойролцоо бас чулуун бичээснүүд байсныг харсан. Тэнд зураг авсан хэдий ч би одоо болтол тэдгээрийг судлах цаг зав гараагүйдээ жаахан харамсаж байна.
Сурвалжлагч: Тэр дөрвөлжин бичгээр дээр үест монгол үгийг бичиж байсан, хятад үгийг бас бичиж байсан. Таны үзсэн тэр чулуун бичээсэн дээрх нь монгол үгийг бичсэн байв уу?
Ш.Эгшиг: Хятад үгийг дөрвөлжин бичгээр бичиж тэмдэглэсэн байсан. Би уг нь бодохдоо монгол үгийг дөрвөлжин бичгээр бичсэн байх гэж бодоод тэр үед дөрвөлжин бичгүүдийн үгийг тавьж байгаад унших гэж оролдож үзсэн, тэгээд уншиж чадаагүй. Яагаад вэ гэвэл ханз үсгийн дуудлагыг юм уу хятад үгийг дөрвөлжин үсгээр бичсэн тул надад нэлээд хүнд байсан. Тэгээд түүнийг ерөнхийдөө тавьж орхисан байгаа, яваандаа түүнийг судлах боломж гарч магадгүй гэж бодож байна.
Сурвалжлагч: Ер нь Юань улсын үед дөрвөлжин бичгээр хятад монгол хоёр хэлний үгийг төдийгүй бас бусад үндэстний үгийг ч бичиж тэмдэглэж байлаа гэж эрдэмтэд үздэг юм. Тэр үед төрийн албан бичгийг буулгахдаа ялангуяа Хубилай хааны үед дөрвөлжин бичгээр буулгаж байсан гэдэг. Таны илрүүлсэн тэр чулуун бичээс нь тэр үеийн түүх соёлын дурсгалт зүйл байж таарна даа.
Ш.Эгшиг: Тэр бол Юань улстай яахын аргагүй холбогдох дурсгал гэж бодож байна.
Сурвалжлагч: Дөрвөлжин үсгээр хятад үгийг тэмдэглэсэн түүх соёлын дурсгалын тийм хэрэглэхүүний талаар манай Хятад улсад миний мэдэж байгаагаар эрдэмтдийн судалсан зүйл бараг байхгүй гэж хэлж болмоор санагдана. Тийм учраас таны олсон тэр чулуун бичээсийг хожим судлаад нийтлэхэд хүрвэл бас их сонирхолтой зүйл болох байх гэж бодож байна.
Ш.Эгшиг: Тийм ёстой байх, гэхдээ түүнийг одоохондоо хийж чадаагүй байгаадаа л харамсмаар юм аа.
Сурвалжлагч: Одоо бол та ажил ихтэй байгаа юм чинь аргагүй л дээ. Хожим тийм сайхан цаг боломж олдох байх. Эрдэм шинжилгээний ажлаас гадна, өөр нэг зүйлийг сонирхоход та энд байгаа хугацаандаа ямар ямар газруудаар очих сонирхолтой байгаа бэ? Би сая хэлсэн, Өвөр Монголд Чингисийн онгон гэж манай дээдсийн тахилгын сайхан газар байна, бас эртний соёлын өвийг хадгалж байгаа их олон сүм байдаг. Та банкны ажил хийж байгаа ч гэсэн, эрдэмтэн хүн болохоор тийм зүйлүүдийг их сонирхож байгаа байх гэж бодож байна.
1 2 3 4 5
|