• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-10 17:31:39    
Монгол улсынхаа ирээдүйг би сайн сайхнаар төсөөлж бодож явдаг юм

Хятадын Олон Улсын Радио

     Ш.Эгшиг: Би очиж үзэх юмсан гэсэн хэдэн газар байдаг юм. Хамгийн түрүүнд бол мэдээж Чингисийн онгон дээр очиж үзмээр санагддаг. Их зуу сүм гэж байдаг, түүнийг бас очиж үзмээр санаж байна. Уул нь Өвөр Монголын нутгаар олон явчихмаар санагддаг боловч, одоохондоо арай завшаан олдоогүй байна. Мөн Түвдээр нэг орчих юм сан гэж хүсдэг, тэр бол зөвхөн миний мөрөөдөл л дээ. Ер нь Хятад улсын аль ч нутгаар явахад Юань улс юм уу Монголын түүхтэй холбоотой зүйл олддог юм. Сү-жөү хотод нэг удаа явж байгаад тэндэхийн паркт бас нэг чулуун дурсгал харсан. Тэдгээрийн юу нь сонин санагдсан бэ гэхлээр тэр чулуун дээрх сийлбэр нь Юань улсын үеийн монгол түшмэдүүдийн дугуй оройтой малгайтай байсан явдал юм. Гэтэл тэдгээрт бас хятад хувцасны загвартай өмсгөлтэй өөр хүмүүсийг ч сийлбэрлэсэн байсан л даа. Тэгээд болж өгвөл ахиад Сү-жөү орж түүнийг үзэхсэн гэж бодож байна. Энэ мэтчилэнгээр яваад байх юм бол, Монголын түүхтэй холбоотой зүйл их олдох нь гарцаагүй. Яваандаа би нас ахиад юм уу завтай болоод л ирэхээрээ явна л гэж бодож байна.

     Сурвалжлагч: Сая эрдэм шинжилгээний ажлын талаар баахан ярилаа. За хоёулаа одоо өөр сэдэв ярилцъя. Та өөрөө банк санхүүгийн ажил хийж байгаа хүний хувьд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн талаар бас маш их анхаарч байгаа байх нь дээ?

     Ш.Эгшиг: Хятад улсын эдийн засаг маш их хурдтай хөгжиж байна. Ер нь дэлхийн эдийн засаг ойрын 10 жил дотор 2004 онд хамгийн өндөр түвшинд хөгжсөн гэж эдийн засагчид үздэг. Үүнтэй зэрэгцээд Хятад улсын эдийн засаг ч гэсэн жилийн үндэсний эдийн засгийн өсөлт нь бараг 10%-д хүрч байна. Ийм өсөлт нь нэг талаар Хятад улсын хувьд бол их том өсөлт, гэхдээ бас хамаагүй их өсч болдоггүй шиг байна. Тийм учраас түүнийг ямар нэг хэмжээнд барихын тулд, Хятад улсын Засгийн газар зохицуулж байгаа шиг байна. Ер нь манай хөрш Хятад улс эдийн засгийн хувьд болон бүх талаараа ингэж эрчтэй хөгжиж байгаа явдал нь хөрш зэргэлдээ Монгол улсын хувьд ихээхэн тустай, ач холбогдолтой зүйл болно гэж боддог юм. Яагаад гэвэл мэдээж хажуу талынх нь хүн өсөөд хөгжөөд сайхан аж төрж байх юм бол, дэргэд байгаа хүн нь ч дагаад өсч дэвждэгтэй адилаар Монгол улс ч гэсэн Хятад улсын хөгжлийг дагаад дэвжих боломжтой юм аа. Монгол улсын ирээдүйг би дандаа сайн сайхнаар төсөөлж бодож явдаг юм. Тэгээд миний мэргэжил ч гэсэн хятад судлаач болохын хувьд Хятад улс ингэж өрнүүн хөгжиж байгаа нь аль аль талдаа хэрэгтэй юм л гэж бодож байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4  5