|
|
 Ш. Эшгиг хамтран ажиллагчидтайгаа хамт байгаа нь
|
Сурвалжлагч: Монголд хятад хэл хэдэн жил сурсан бэ?
Ш.Эгшиг: МУИС-д 4 жил сурсан. Тухайн үед хятадаар ярьдаг хүн цөөн байсан учраас над хятадаар ярих дадлага дутмаг байлаа, тийм сайн ярьдаггүй үедээ би анх 1993 онд Хятад улсад ирэхэд нэг бодлын жаахан хүнд, нэг бодлын сайхан санагдаж байсан даа.
Сурвалжлагч: Эхлээд яриангүй хүнд санагдана даа, гэхдээ хэл сурахад тухайн хэлний орчинд байх нь маш чухал байдаг.
Ш.Эгшиг: Тийм ээ. Тэгээд хэлний орчинд нь ганцаархнаа Шаньдүн мужид очиж байхад эхлээд бол би уйлсан л даа. Тэгээд дараа нь гадаад оюутнуудын дунд, сайн хятад багш нарын ачаар 10 сарын дараа ерөнхийдөө хятадаар сонсоод ойлгодог, өөрийнхөө санааг ойлгуулдаг болсон.
Сурвалжлагч: Та чинь одоо бол хятадаар маш сайн ярьж байна шүү.
Ш.Эгшиг: Хятадаар тийм сайн ярьж чадахгүй, тэгэхдээ яахав санаа оноогоо нэвтрүүлж чадаж байна.
Сурвалжлагч: Жи-наниас өөр ямар ямар газарт суралцав?
Ш.Эгшиг: Түүний дараа, би Тайваньд 1 жил болсон.
Сурвалжлагч: Тэндэхийн аль сургуульд суралцсан бэ?
Ш.Эгшиг: Тайваний Гүө-Юй Жи Бао гэж хятад хэлний төв гэж байдаг—Хятад Хэлний Төвийн Сонины Газар гэх юм даа, тэр сонины газрын дэргэд байдаг курст 1 жилийн хугацаатай сураад, Монгол улстаа буцаж ажилласан. Тэгээд дараа нь бас Монголын их сургуулийн багш оюутнуудын доторхи магистр зэрэгтэй хүмүүст мэргэжил дээшлүүлэх боломжийг Хятад улсын Боловсролын Яамнаас олгож байсан, энэ завшааныг ашиглан би Нань-жингийн Их Сургуульд 3 сар мэргэжил дээшлүүлсэн юм. Энэ нь миний амьдралд хятад хэл сурах их сайхан боломжийг Хятад улсаас олгосон гэж боддог юм.
1 2 3 4 5
|