• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-10 17:31:39    
Монгол улсынхаа ирээдүйг би сайн сайхнаар төсөөлж бодож явдаг юм

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Ер нь та хятад хэлний олон аялгууны нэдээдийг нь сурсан юм байна. Наньжингийн аялгуу чинь Бээжингийн аялгуунаас маш ондоо байдаг даа.

     Ш.Эгшиг: Тийм, маш ондоо байдаг. Шаньдүн мужид ч гэсэн бас л хэцүү байсан даа.

    Сурвалжлагч: Намайг их сургуульд суралцаж байхад Наньжин нутагтай нэг багш манд эртний хятад хэлний хичээл орж байсан юм. Тэр үед би сая Бээжинд ирж бас хятад хэлэнд бас маш муу байсан учир, анх эхлээд тэр багшийн ярихыг сайн ойлгохгүй байсан болохоор, аргагүй голцуу лавлах бичиг үзэж суралцаж байсан юм. Таныг Хятад улсад хятад хэл сурч байхад бас байдал тохиолдов уу?

     Ш.Эгшиг: Тийм, байлгүй яахав. Намайг Шаньдүнд байхад багш нар сайхан төв аялгуугаар ярьдаг байсан, Бээжин аялгуугаар ярьж байсан гэсэн үг дээ. Гэхдээ гудамжинд гарахаар өвөө эмээ нар гадаа юм зараад сууж байдаг, би юм авах гэдэг, ойлголцдоггүй, тийм байсан даа. Тэд нар бол яг Шаньдүнгийнхаа нутгийн аялгуугаар ярьдаг байсан. Наньжинд ч гэсэн тийм байсан. Наньжингаас дараа нь би Шанхай, Сү-жөү, Хан-жөүгээр очиж байсан. Тэр нутгийн аялгуу ч гэсэн ойлгоход тийм амар биш ээ. Шанхай аялгуу бол ер ойлгогдохгүй байсан юм.
Сурвалжлагч: Та Бээжинд ирж ажиллаад хэдий болж байгаа вэ?

     Ш.Эгшиг: Бээжинд ирээд 5 жил болох гэж байна.

     Сурвалжлагч: Голомт банкны төлөөлөгчөөр ажиллаад уу?

     Ш.Эгшиг: Тийм.

     Сурвалжлагч: Энэ хугацаанд Бээжингийн түүх соёлын дурсгалын юм уу үзмэрийн газруудаар явж танилцав уу?

     Ш.Эгшиг: Би Бээжингийн олон газраар явахсан гэж боддог. Гэхдээ ажил нэлээд шахуу учраас байнга яваад байх зав байдаггүй. Хэдий ийм байсан ч, Бээжинд миний очсон үзсэн газруудын дотроос хамгийн сайхан санагдсан нь Тяньтан тэнгэрийн сүм гэж боддог юм. Би Хааны өвлийн орд, Цагаан хэрэм зэрэг газруудаар очиж үзсэн. Түүний дотроос надад Тэнгэрийн сүм л хамгийн сайхан санагдсан даа.

     Сурвалжлагч: Тяньтанийг Юань улсын үеийн тэнгэрийн тахилгын газар байсан гэдэг юм.

     Ш.Эгшиг: Одоо миний сууж байгаа газар бол Ри-тань паркийн ойролцоо байдаг болохоор, өдөр болгон би тэр паркаар дамжиж ажилдаа ирж очиход маш сайхан байдаг.

     Сурвалжлагч: Үүнээс Хятадын бусад газар, жишээлбэл Өвөр Монголын түүх соёлын дурсгалт газар тухайлбал Чингисийн онгон зэрэг газруудаар очиж байсан уу?

     Ш.Эгшиг: Би Өвөр Монголын Хөххотод олон удаа очоогүй, ажил хэргээр богино хугацаагаар 2 удаа очсон. Зав чөлөө бага болохоор надад олон газраар очих цаг олдоогүй. Гэхдээ би Жао-жюнь гүнжийн паркаар очиж өнгөрсөн, тэнд очиход манай өвөг дээдэстэй холбоотой Хүннүгийн үеийн дурсгалт тийм сайхан газар байна гэдэг нь надад сайхан санагдсан юм. Хуан-сы Шар сүм гэсэн бол уу? Тэр сүмээр бас би очиж үзсэн. Тэр сүмийн суварган дээр бичсэн бичээс нь маш сонирхолтой санагдсан. Хэрэв цаг хугацаатай байсан бол түүний зургийг аваад тэрэн дээр юу гэж бичсэнийг нь судлах юмсан гэсэн санаа төрж байсан.

1  2  3  4  5