• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-17 17:00:38    
Бээжин Их Сургууль нь Монгол улсын их дээд сургууль болон ШУА-тай нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны 11-р сард Бээжин Их Сургуульд "Даяаршил болон Монгол" гэсэн сэдвээр лекц уншиж байгаа нь

    Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн (Дулаан): 1970 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зарууд хошуунд төрсөн. Хүүхэд Багын үеэсээ уран зохиолд маш их дур сонирхолтой байсан тул, өөлий болж эрдмийн мөр хөөхдөө ч гэсэн, уран зохиолтой нягт холбоотой хичээл сургалтын ажил мэргэжлийг сонгож авсан байжээ. 1991 онд ТҮИС-д түүхийн ухааны баклаврь, 1994 онд ТҮИС-д монгол ардын аман зохиол судлалын магистер, 1997 онд ББИС-д үндэстний зан заншлын ухааны доктор зэрэг эрдэмийн зэрэг хамгаалжээ. Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн голцуу монгол ардын аман зохиол, зан заншил, монгол уран зохиолын харьцуулсан судлал, Дорно дахины ардын аман зохиолын заан сургалт болон судалдаа шинжилгээний ажил хийж байна. Нийгмийн шинжлэх ухааны үндэсний сан болон Боловсролын Яамны судалгаа шинжилгээний сэвдийг тус тус нэгийг ганцаар бие даан биелүүлсэн бөгөөд хавсран дагуулагчийн хувиар Боловсролын Яамны "Дорно дахины ардын аман зохиолын судлал" хэмээх судалгаа шинжилгээний том сэдвийн ажлыг хийж биелүүлжээ. Сүүлийн жилүүдэд "Монгол ардын аман зохиолын харьцуулсан судлал", "Мангасын үлгэрийн тухай өгүүлэх нь", "Монгол баатарлаг тууль Шилин-галзуу баатар—Харьцуулсан судалгаа шинжилгээ ба эмхтгэл цуглуулга", "Пажайгийн тухай судлал" (бусдын хамт), "Лувсанчойдоны тухай судлал" (бусдын хамт), "Дорно дахины ардын аман зохиолын харьцуулсан судлал" (редактор), "Дорно дахины ардын аман зохиолын тойм" (редактор Жан Юй-ань, Чэнь Ган-лүн ), "Молон тойны эхийн ачийг хариулсан үлгэрийн хятад монгол эхийн харьцуулсан судлал" зэрэг эрдэм шинжилгээний олон ном бүтээл хэвлүүлснээс гадна бас эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулгын зохиолыг 60 гаруйг нийтлүүлсэн байна. 2002 онд Залуу шилдэг багш нарт хандивлах Боловсролын Яамны төлөвлөгөөнд шилэгдэн орж, 2003 онд Хүө Ин-дүн нэрэмжит боловсролын сангийн зохион явуулсан их дээд сургуулийн залуу багш нарын 9-р удаагийн шагналын эрдэм шинжилгээний төрлийн нэгдүгээр шагнал хүртжээ. "Монгол хүн" хэмээх яруу найргийн түүвэрийг нь 2004 онд Үдэстний Хэвлэлийн Газраас Бээжинд хэвлүүлж, 2005 онд Монгол улсад дахин хэвлэжээ.

1  2  3  4  5  6