• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-17 17:00:38    
Бээжин Их Сургууль нь Монгол улсын их дээд сургууль болон ШУА-тай нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Танай сургуулийн багш нар бас Монголын их дээд сургуульд очиж лекц уншсан юм уу эсгүүл ирээдүйд очих төлөвлөгөө байгаа юу?

    Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Манай сургууль голцуу Монголын Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухааны Академитай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр албан ёсоор байгуулж, олон жилээр хамтран ажиллаж ирсэн юм. Жишээлбэл Монголын Улсын Их Сургуультай ах дүү сургуулийн харилцаатай ажиллаж байна. Монголын Улсын Их Сургуулийн захирал, бусад их дээд сургуулийн захирлууд манай сургуульд удаа дараагаар айлчилж байсан. Монголын Улсын Их Сургуулийн 60 жилийн ойн үеэр манай сургуулийн орлогч захирал тэнд хүрч баяр хүргэж, тэмдэглэх хурал цуглаанд нь оролцож байсан, үүнээс гадна, Монгол улсад болсон эрдэм шинжилгээний хурлуудад манай сургуулийн монгол хэлий тэнхимийн багш нар бүр оролцож байсан юм. Жишээлбэл 1957 оны олон улсын монголч эрдэмдийн анхдугаар бага хуралд манай тэнхимийн ахмад багш, одоо 80 гарч байгаа профессор Хуан Зүн-жянь багш оролцож байсан. Түүний дараагаар манай тэнхимийн Яо Кэ-чэн багш бас Монгол улсад эрдэм шинжилгээний хуралд ороцож байсан юм. Манай тэнхимийн бусад багш нар ч Монголын Улсын Их Сургууль болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид хэл зохиол, соёлын талаар мэргэжил дээшлүүлж суралцаж өнгөрсөн, би ч өөрөө 1999 онд хагас жил тэнд мэргэжил дээшлүүсэн юм. Манай тэнхимийн дэд профессор Яо Кэ-чэн багш одоо ч гэсэн, Монгол Улсад хагас жилээр мэргэжил дээшлүүлэн суралцаж байна.

    Сурвалжлагч: Танай сургуулийн Монгол Судлалын Төв байгуулагдсанаас нааш, Монгол улсын их дээд сургуулиуд, Шинжлэх Ухааны Академи хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагаа улмаар эрчимжиж байгаа нь илхэн харагдаж байна. Үүний хамгийн ил тод илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин Их Сургульд зочилж лекц уншсан явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч танай сургуульд зочилсан тэр үеийн байдлаас товч таилцуулна уу?

    Доктор, дэд профессор Чэнь Ганц-лүн: 2005 он 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай сургуульд зочилж, манай багш оюутадад "Даяаршил болон Монгол" гэсэн сэдвээр англи хэлээр лекц уншиж, багш оюутдын анхаарал сонирхолыг маш их татсан юм. Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Бээжин Их Сургууьд зочлох үед манай тэнхимийн багш оюутад голцуу хүлээн авч зочлох ажилд оролцсон юм. Бид Ерөнхийлөгч Н.Энхбаярын лекцийг сонсохын хажуугаар, манай төвөөс хэвлүүлж байгаа монгол судлалын ном зохиолуудаа Ерөнхийлөгчид бэлэглэж, Монгол Судлалын Төвийхөө байдлыг танилцуулсныг Ерөнхийлөгч Н.Энхбаяр маш сонирхож байсан юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай сургуульд зочлохдоо бас хоёр орны соёл, боловсролын салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх талаар цаашид арга хэмжээ авах тухай ярьж байсан юм. Энэ нь манай ирээдүйн ажилд маш их түлхэц болно гэдэгт найдаж байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4  5  6