• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-17 17:00:38    
Бээжин Их Сургууль нь Монгол улсын их дээд сургууль болон ШУА-тай нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


2003 оны 12-р сард Бээжин Их Сургууль болон Монголын Улсын Их Сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

    Сурвалжлагч: Бид бүхний мэдээжээр, Бээжин Их Сургууль бол Хятадын өнө удаан жилийн түүхтэй нэрт их сургууль, мөн Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай эрт дээр үеэс хэлхээ холбоотой хамтран ажиллаж ирсэн сургууль юм. Та энэ талын байдлаас танилцуулна уу?

    Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Бээжин Их Сургууль нь Монгол улсын Шинжлэх Ухааны Академи болон Монголын Улсын Их Сургуультай их эртнээс хэлхээ холбоотой ажиллаж ирсэн юм. Өнгөрөгч зууны 50-аад оноос тухайлбал манай монгол хэлний тэнхим байгуулагдсан тэр үеэс эхэлж, бид Монгол улсаас эрдэмтэн багш нарыг урьж багшлуулж байсан. Тэр үеийн эрдэмтдээс дурдвал, Бадмаарга гэдэг багш багшилж байсан. Түүний дараагаар Надмид багш гэж байсан. 1958—1961 оны үеэр Монгол улсын нэрт эрдэмтэн Ш.Лувсанвандан гуай манай сургуульд 3 жил багшилсан. Монгол улс болон Өвөр Монголын эрдэмтдийн дунд Лу багшийн цагаан ном хэмээн алдаршсан "Орчин цагийн монгол хэл" гэдэг хэл шинжлэлийн том бүтээлээ Бээжин Их Сургуульд багшилж байсан хугацаандаа Лу багш бичсэн юм. Лу багшийн энэ номыг 1961 онд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооноос хэвлүүлжээ. Уг ном нь Өвөр Монголын монгол хэл зүйн заан сургалт болон эрдэм шинжилгээний ажилд маш их үр нөлөө үзүүлсэн байдаг.

1  2  3  4  5  6