 Монгол судлалын нэрт эрдэмтэн, МУ-ын ШУА-ийн академич, профессор Х. Сампилдэндэв 2005 оны 12-р сард Бээжин Их Сургуульд лекц уншиж байгаа нь
|
Сурважлагч: Ш.Лувсанвандан багшийн дараагаар 70, 80-аад оны үеэр танай сургууль бас Монгол улсаас бас багш залж хичээл заалгаж байсан уу?
Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Тийм, нэлээд олон багш залж хичээл заалгаж байсан. Жишээлбэл Дугарсүрэн, Т.Галсан, Д.Цэрэнсодном, Сарандуяа зэрэг багш нарыг 1 жилийн хугацаатайгаар залж оуютан сурагчиддаа хичээл заалгаж байсан юм. Ойрын хэдэн жилээс бид богино хугацаагаар Монгол улсаас эрдэмтэн залж хичээл оруулж байна. Жишээлбэл Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгиыйн захирал Х.Самдилдэндэв, Монголын Улсын Их Сургуулийн Ш.Чоймаа, С. Дулам зэрэг багш нарыг 1 долоон хоног юм уу 10-аад хоногоор залж, 1 буюу хэд удааны лекц ущншуулж байсан. Монгол улсын эрдэмтэн багш нарын лекц унших болгонд манай сургуулийн багш оуютад төдийгүй, Бээжинд ажиллаж суралцаж байгаа монгол багш, оюутан, аспирантууд ч ирж сонирхон сонсч байна.
Сурвалжлагч: Академич Ш. Бира багшийн танай сургуульд ирж лекц уншсан чинь аль оны явдал бэ?
Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Академич Ш.Бира багшийг бид 2005 оны 11-р сард Бээжин Их Сургуулиас зохион явуулсан олон улсын том хэмжээний эрдэм шинжилгээний хурал—"Бээжин форум"-д урьж оролцуулсан юм. Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төв байгуулагдсаны дараа, бид улсын дотоод гадаадын нэрт монголч эрдэмтдийг манай төвөөс эрхлэн явуулж бий эрдэм шинжилгээний хуралд лекц уншуулах гэсэн ийм нэг төлөвлөгөө боловсруулан гаргаж хэрэгжүүлж байгаа юм. Энэ ажлаа бид Ш.Бира багшийн лекцаар эхлүүлсэн юм. Ш.Бира багш тэр удаа бидэнд нүүдлийн иргэншилд төр үүсэх боломжийн талаар, мөн монгол хаант улсын тухай маш сонирхолтой лекц хийсэн байна.
1 2 3 4 5 6
|