• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-17 17:00:38    
Бээжин Их Сургууль нь Монгол улсын их дээд сургууль болон ШУА-тай нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


Монголын Улсын Их Сургуулийн доктор, профессор Ц. Шагдарсүрэн 2004 оны 2-р сард Бээжин Их Сургуулийн багш нартай хамт байгаа нь

    Сурвалжлагч: Ш.Бира багшаас гадна, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи юм уу их дээд сургуулиудаас бас танай сургуульд ямар ямар багш нар ирж лекц уншиж байсан бэ?

    Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Ш.бира багшийн дараагаар бид Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич, Олон Удлсын Нүүдэл Иргэншлийн Хүрээлэнгийн захирал Б.Энхтүвшин, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич, Хэл Зохиолын Хүрээлэнгийн захрал Х. Сампилдэндэвыг тус тус урьж, Монголын нүүдэл соёл болон Монголын яруу найргийн хөгжлийн асуудлаар лекц хийлгэсэн юм. Түүний дараа, Монголын Удлсын Их Сургуулийн профессор Ц.Сүхбаатарыг урьж, Франц дахь монгол судлалын талаар тусгай лекц уншуулсан. Бас Монгол Улсын Түүхийн Музейн захирал доктор, профессор А.Очироор бид Монгол улсад шинээр хэвлэгдээд бий 5 боть "Монгол улсын түүх" хэмээх том номын талаар лекц хийлгэсэн. Тэрээр Бээжин Их Сургуудлийн Эртний Түүх Судлалын Төвийн урилгаар манай сургуульд ирж, 1 долоон хоног шахам зочилж, манай төвд лекц хийсний хажуугаар бас Монголд байсан эртний хот буурийн тухай хууч судлалын тусгай лекц уншсан байна. А.Очир багшийн дараагаар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Солонгос Судлалын Төвийн эрхлэгч, доктор, профессор Б.Сумьяабаатарыг залж, голцуу Монгол Солонгосын соёлын харилцааны талаар тусгай лекц уншуулсан байна.

1  2  3  4  5  6