 2006 оны 3-р сард доктор, дэд профессор Чэнь Ган-лүн МУ-ын ШУА-ийн академич, профессор Х. Сампилдэндэвтэй хамт байгаа нь
|
Монгол утга зохиолын харьцуулсан судлал нэлээд дээр үеэс эхэлсэн бөгөөд ихээхэн амжилтанд хүрсэн юм. Энэ судалгаа шинжилгээний ажлын сүүлийн үеийн байдалтай танилцах зорилгоор Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар саяхан Бээжин Их Сургуулийн багш, доктор, дэд профессор Чэнь Ган-лүнг сурвалжилсан юм.
Сурвалжлагч: Дээр үед монгол утга зохиолын харьцуулсан судалгаа шинжилгээний ажил маш өрнөж, эрдэм шинжилгээний олон дорвитой бүтээл гарсан. Ялангуяа Монгол улсад өнгөрсөнд эрдэмтэд энэ талаар үлэмжхэн ажлуудыг хийж, эрдэм шинжилгээний тусгай зохиол юм уу өгүүлэл олон бичсэнийг бид мэднэ. Сүүлийн үеэс та бас монгол утга зохиолын харьцуулсан судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа юм байна. Таны хийж байгаа ажлыг Монгол улсын эрдэмтдийн хийсэн ажлуудтай харьцуулахад ямар онцлогтой гэж үзэж байгаа вэ?
1 2 3 4 5
|