 2005 оны 12-р сад доктор, дэд профессор Чэнь Ган-лүн Монгол улсын эрдэмтэд болон бусад багш нартай хамт байгаа нь
|
Сурвалжлагч: Ирээдүйд Монгол харьцуулсан утга зохиолын судалгаа шинжилгэний талаар төвийнхөө үүднээс мөн өөрийн талаасаа ямар ямар ажлуудыг хийх бодолтой байгаа вэ? Хэрэв Монгол улсын эрдэмтэдтэй энэ талаар хамтран ажиллахад хүрвэл бас ямар ямар ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзэж байна бэ?
Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Би монгол харьцуулсан утга зохиолын судлалын ажил хийж байна. Үүнд зарим зүйл ч манай ажилд маш их тус дэмжлэг болж байгааг энд тэмдэглэхэд таатай байна. Бээжин Их Сургуулийн Гадаад хэлний факультетэд дорно дахины 14 хэлний заан сургалт хийж байдаг бөгөөд түүний дотор монголтой холбоотой араб, перс, солонгос, япон, санскрит зэрэг олон хэл байна. Иймээс бид энэхүү давуу талаа ашиглан судалаа шинжилгээний ийм нэг ажил хийж байгаа юм. 13-р зууны үед монголчуудын баруунш дайлсан дайн ба өрнө дорныг нэвтрүүлсэн түүхэн нөхцлийн суурин дээр, өрнө дорнын уран зохиолын харьцаанд монголчуудын үзүүлсэн үр нөлөө, ач холбогдолын талаар бид сүүлийн жилүүдээс судалж эхэлсэн юм. Бид сургуулийнхаа Гадаад хэлний факультетийн гадаад уран зохиол судалдаг залуу багш нарыг зохион байгуулж, харьцуулсан уран зохиолын судалын ажил хийэж байна. Жишээлбэл дундад зууны үеийн Францын уран зохиолд тусгагдсан монгол хүний дүр, монгол хүний тухай сэдэвт зохиолыг судалж байна. Бас дундад зууны үед англи хэлээр бичигдсэн зохиолын доторхи монголчуудын тухай сэдэв, монголчуудын дүр, мөн араб, перс, орос зэрэг хэлний уран зохиолд гардаг монголчуудын дүр, монголчуудын тухай сэдэв зэргийг судалж байна, үүний хажуугаар дорно дахины бусад улс үндэстний уран зохиол болон монгол уран зохиолын харьцаа холбооны асуудлыг ч судалж байгаа юм. Эдгээрээс гадна, би бас монгол харьцуулсан утга зохиолын судалгаа шинжилгээний ололт амжилтыг хичээл сургалтанд хамруулах талаар сурталчилганы ажлыг хийж байна. Өвөр Монголын зарим их дээд сургуулиудад сүүлийн хоёр жилээс харьцуулсан утга зохиолын хичээл орж эхэлсэн байна. Гэтэл монголоор бичсэн харьцуулсан утга зохиолын сурах бичиг одоо болтол хэвлэглдэж чадаагүй болохоор, бид энэ талын асуудалд маш их анхаарч ажиллаж байгаа юм. Улахгүй 1,2 жилийн дараа, монгол оюутад ийм сурах бичигтай болно гэдэгт найдаж байна.
Монгол улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах талаар бид маш их анхаарч сонирхож байна. Бид Монгол Сулалын Төвийнхөө төлөвлөгөөнд Монгол улсын эрдэмтэдтэй соёл, уран зохиол зэрэг талаар хамтран ажиллах асуудлыг тусгасан. Харьцуулсан утга зохиолын талаар авч хэлбэл, Монгол улсын эрдэмтдийн Монгол Түвд утга зохиолын харьцаа холбооны талаархи судалгаа нь Өвөр Монголын эрдэмтдээс давамгайлж байгаа юм. Гэхдээ тэдэнд монгол хятад уран зохиолын храрьцаа холбооны талаархи судалгаа шинжилгээний ажил их дутагдаж байна. Ирээдүйд бид энэ талаар харилцан нөхөж хамтран ажиллаж болох юм. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2 3 4 5
|