 2004 оны 12-р сард доктор, дэд профессор Чэнь Ган-лүн Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төв байгуулагдах ёслол дээр бусад багш нартай хамт байгаа нь
|
Миний хувьд бол монгол ардын аман зохиолын талаар судалж байсан, одоо ч гэсэн энэ талын судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байна. Би ТҮИС-д олон үндэстний оюутдын дунд эрдэм соёлын мөрийг хөөж явахдаа өөрийн үндэстний соёл, уран зохиолыг судлахад дан ганц үндэстнийхээ соёл, уран зохиолын хүрээнд л баригдаж болохгүй харин хараагаа маш өргөн дэлгэр хэмжээнд тавьж байгаад харьцуулж судлах талаар ажиллахыг бодолхийлж ирсэн юм. Ингээд өөрөө монгол ардын аман зохиолын харьцулсан судлал хийсэн, Бээжин Их Сургуульд ирж ажиллах болсноосоо хойш, дорно дахины ардын аман зохиол судлалын талаар бас судалгаа шинжилгээний системжсэн хүрээ хэмжээг нээж авахдаа дорно дахины ардын аман зохиолын харьцуулсан судлалыг сонгон авч, харьцуулсан уран зохиолын судалгаа шинжилгээний талаар анхааран оролдож ирсэн байна.
Сурвалжлагч: Таны хийж байгаа монгол уран зохиолын судалгаа шинжилгээг харахад хүрээ хэмжээ нь улмаар өргөн тэлэх чиглэл хандлагатай байгаа нь тодорхой байна. Монгол уран зохиолын харьцуулсан судалгааг чухам аль үеэс эхэлсэн гэж та үзэж байгаа вэ?
1 2 3 4 5
|