• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-24 16:30:04    
Хятад улс болон Монгол улс дахь монгол утга зохиолын харьцуулсан судлал

Хятадын Олон Улсын Радио


2005 оны 2-р сард доктор, дэд профессор Чэнь Ган-лүн бусад багш нарын хамт гадаадын эрдэмтэнтэй хамт байгаа нь

    Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Энэ талаар би таны саяын асуусан асуултанд арай хүрч амжаагүй байна. Одоо би энд Монгол улсын их бичгийн хүн, алдарт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн багшийн тухай яримаар байна. Монгол уран зохиолын харьцуулсан судлалын талаар манай монголчууд их дээр үеэс анхаарч эхэлсэн байж таарна. Жишээлбэл 13, 14-р зууны үеэс авч хэлэхэд, Чойжи-одсор юм уу түүнээс сүүлчийн үеийн Ишбалжир зэрэг олон эрдэмтдийг дурдаж болно. Гэтэл харьцуулсан утга зохиолын талаар өөрийн гэсэн тодорхой үзэлттэй болсон эрдэмтэн бол Инжаннаш, Хасбуугаас эхлээд хэлж болно. Дээр үеийн эрдэмтэн мэргэдийн харьцуулсан уран зохиолын судалгааны үзэл санааны талаар бид мөн гүнзгий сайн судалж хураангуйлан дүгнэж амжаагүй байсаар юм. Харин миний хувьд гэвэл Ц.Дамдинсүрэн багшийн харьцуулсан уран зохиолын судлалын талаар жаахан ажил хийсэн. Миний сүүлийн үеийн монгол харьцуулсан уран зохиолын судалгаа шинжилгээний гол гол ажил бол үнэндээ Ц.Даминсүрэн багшийн хийсэн ажлын суурин дээр явагдсан юм. Би "Молом тойны судар"-ын талаар улсын хэмжээний том сэдэв дайчилж хийгээд 8, 9 жил болж байна. Ц.Дамдинсүрэн багш болон В.Хэйссиг багш энэ сударын талаар маш нарийн судалсан. Би тэдний судалсан үндсэн дээр, хятад сурвалж бичгийг өргөнөөр ашиглаж, судалгааны хүрээг нь тэлж өргөжүүлсэн юм. Магистерийн зэрэг хамгаалсан өгүүллээ би Монгол Түвд шидэт хүүрийн үлгэрийн харьцуулсан судлалын чиглэлээр бичсэн юм. Бид бүхний мэдээжээр, Ц.Дамдинсүрэн багш энэ талаар үлэмжхэн ажлуудыг хийсэн. Тэр үндсэн дээр, би монгол шилдэт үлгэрийг дорно дахины улс үндэстний аман үлгэрийн хүрээнд дэлгэрүүлэн судалсан байна. Ц.Дамдинсүрэн багш бас "Нарангэрэл дагинын тууж"-ийн талаар ч судалгаа шинжилгээний олон ажил хийсэн, би түүнийг нь урагшаа ахиулаад "Нарангэрэл дагинын тууж"-ийг Хятадын ший жүжиг болон баатарлаг үлгэрийн улбаан дээр гүнзгийрүүлж судалсан байна. Орчин үеийн утга агуулан дээрх монгол харьцуусан уран зохиолын судлалыг бол Ц.Дамдинсүрэн багш нээлээ гэж би үздэг. Одоо болтол монгол уран зохиолын түүхийн талаар олон янзын түүх хэвлэгдээд байгаа боловч, тэдгээр түүхүүдийн нэг алдсан тал нь нийгмийн хөгжлийн хэвшил, үзэл ухамсрын хэвшил дээр тохож байгаад монгол уран зохиолыг судалж байсан явдал юм, гэхдээ энэ нь монгол уран зохиолын өөрийх нь хөгжлийн жам ёсыг төдий л сайн анхаарч чадсангүй байдалтай, харин Ц.Дамдинсүрэн болон Д.Цэндийн эрхлэн найруулсан "Монгол уран зохиолын тойм" нь монгол уран зохиолын өөрийнх нь хөгжиж ирсэн тэр онцлогийг нь гаргаж чадсанаараа монгол уран зохиолын түүхийн зохиолуудын дотор өөрийнхөө онцлогтой, монгол уран зохиолын хөгжиж ирсэн жам тогтолтой нэлээд ойртсон түүхийн бичиг болжээ гэж би үздэг юм. Яагаад гэвэл би түүнийг монгол харьцуулсан уран зохиолын түүх, эсвэл монгол уран зохиолын харьцаа холбооны түүх гэж үздэг. Монгол Түвдийн уран зохиолын харьцааны талаар нэлээд гүнзгий судалсан энэ зохиолыг Өвөр Монголд хуучин үсгээр буулгаж хэвлүүлээд нэлээд удаж байна. Ц.Дамдинсүрэн багш монгол харьцуулсан уран зохиолын хүрээ царыг нээхдээ голцуу хоёр талын ажлыг хийсэн: Нэг нь өөрөө юм уу өөрийн хүмүүжүүлсэн монголын түвдч эрдэмтэн нараар дамжуулаад, Монгол Түвдийн уран зохиолын харьцааны талаар их ажил хийсэн, одоо ч гэсэн, Ц.Дамдинсүрэн багшийн шавь болох Л.Хүрэлбаатар багш Монгол Түвдийн уран зохиолын харьцааны талаар хамгийн сайн судлал хийж байна. Үүний хажуугаар, Ц.Дамдинсүрэн багш бас харьцуулсан утга зохиолын судлалын арга зүй, үзэл санааг монгол уран зохиолын судлалд яаж хэрэглэх талаар их ажил хийсэн. Энэ талаар би Ц.Дамдинсүрэн багшийн судалсан "Хун Дагинын үлгэр"-ийн харьцуулсан уран зохиолын судлалын үзэл санааг шүүмжилж байсан. Манай тэнхимийн бас нэг залуу багш Ван Хао 2005 онд "Ц.Дамдинсүрэнгийн харьцуулсан утга зохиолын үзэл санаа" гэдэг ганц сэдэвт зохиол бичиж докторын зэрэг хамгаалсан байна. Ц.Дамдинсүрэн багшаас гадна, Б.Ринчен багш бас монгол харьцуулсан утга зохиол юм уу Монгол Энэтхэгийн уран зохиол, соёлын харилцаа холбооны талаар их ажил хийсэн. Одоо бидний ердийн уншдаг "Үүлэн зардас" гэдэг ном нь Б.Ринчен багшийн Энэтхэгт сууж байсан үедээ санскрит хэлний уг эх болон англи хэлний орчуулгыг нь хянаж тохиолдуулаад өөрөө дахиж шинээр орчуулсан бүтээл юм. Тэр бүтээлдээ Б.Ринчен багш Монгол Энэтхэгийн уран зохиолын харьцаа холбооны асуудлаар өөрийнхөө үзэл бодлыг ч бичсэн байдаг. Иймээс Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен хоёр багш бол монгол харьцуулсан утга зохиолын судалыг үндэслэгч болсон эрдэмтэд юм.

1  2  3  4  5