• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-30 17:04:46    
Монгол үндэстний морин хуур ба Хятадын "Найман шарга" морин хуурын хөгжмийн хамтлагийнхан

Хятадын Олон Улсын Радио


Хятадын Монгол үндэстний залуу морин хуурч Ч. Бөхөө

     Морин хуур бол Монгол үндэстний дунд эрт дээр үеэс өргөнөөр дархан дэлгэрч уламжлагдаж ирсан, өнө удаа жилийн түүхтэй язгуур урлагийн хөгжмийн зэмсэг юм. Холбогдох мэргэжилтдийн танилцуулснаас үзвэл, морин хуур нь өнөө гэхэд их төлөв 2000 мянган жилийн түүхтэй болсон юм байна. Морин хуурыг түүхийн адил бус цаг үе, адил бус газар оронд "морин хуур", "цоор" гэхчилэн адил бусаар нэрэлж байсан аж. Эртний Дүнхүүгийн үед түүнийг "Сийчин" хэмээн нэрэлж байсан тухай Хятад түүхэн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Өмнөд Сүн улсын яруу найргийн зохиол бүтээл болон "Алтан улсын түүх" зэрэг бичигт бүр "Сийчин" хэмээх хөгжмийн зэмсгийн тухай тэмдэглэсэн зүйл бий. Сүн улсын үеийн нэрт зохиолч Өү-ян Шю нэг шүлэгтээ: "Сийчин болбоос сийчүүдийн хөгжим болой, Сийчүүд түүгээр хөгжимдвээс сэтгэл маш уярамуй" хэмээсэн байдаг билээ. Тэр хуурын дууны хайрцаг нь шанаган хэлбэртэй байдаг болохоор, монголоор "Шанаган хуур" ч гэдэг байсан бөгөөд тийм хуур нь Өвөр монгол, Монгол улсын баруун нутгуудаар хэвээр хадгалагдсаар ирсэн байна. "Монголын нууц товчоон", "Юань улсын түүх" болон "Манж чин улсын түүх" тэргүүтэнд бүр "цоор" болон "морин хуур"-ын тухай тэмдэглэл байдаг.

1  2  3  4  5  6  7