Залуу морин хуурч Ч. Бөхөө 2003 онд Хятадын морин хуурын нэрт мастер Ч. Булагтай Бээжин хотод хамт байгаа нь
|
"Найман шарга" морин хуурын хөгжмийн хамтлагийг Хятадын Монгол үндэстний залуу морин хуурч, Хятадын Морин Хуур Судлалын Нийгэмлэгийн зөвлөх, Хятаын Морин Хуурын Хөгжмийн Олон Улсын Сургалтын Төвийн багш, Хятадын морин уурын их мастер Ч. Булагийн шавь Ч. Бөхөө (Хар-бөхөө) 2002 оны 7-р сарын 28-нд Бээжин хотноо анх санаачилан байгуулсан юм. Монголчууд эрт дээр үеэсээ Чингис хааны найман шаргыг хүндэтгэн дээдэлж ирснийг мөрдлөг болгон, залуу морин хуурч Ч. Бөхөө хамтлагаа ингэж нэрэлсэн байжээ. "Монголын нууц товчоон"-д тэмдэглэснээр, Чингис хааны бага насандаа найман шарга морио алдаж эрж хайж явахад нь Буурчтай уулзаж түүний туслалцаатайгаар алдсн найман шаргаа олж аваад чин үнэнч сайн анд бололцсон гэдэг. Түүнээс хойш, найман шаргын тухай үлгэр домог болон тэр үйл явдал нь Монгол үндэстний чин үнэнч сайн анд бололцохын жишиг дууриал болж, "Найман шарг"-ыг эв санаа нэгтэйгээр хамтаар дэвшихийн бэлэг тэмдэг гэж хүмүүс үзсээр ирсэн билээ. Иймээс эв санаа нэгтэй хамтран ажиллаж, үндэстнийхээ соёл урлагийг хөгжөөн мандуулж, Монгол үндэстний зориг санаа, оюуны болвсоныг дэлхий нийтэд харуулахаар "Найман шарга" морин хуурын хөгжмийн хамтлагийнхан өөрийнхөө түүхт үүрэг хариуцлагаа болгож чармайн ажиллаж байна.
1 2 3 4 5 6 7
|