• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-30 17:04:46    
Монгол үндэстний морин хуур ба Хятадын "Найман шарга" морин хуурын хөгжмийн хамтлагийнхан

Хятадын Олон Улсын Радио


Залуу морин хуурч Ч. Бөхөө 2004 оны 2-р сард Хятадын Улсын Номын Сангийн хөгжмийн танхимд хамтлагийнхаа хамт "Талын уянга" хэмээх хөгжим хөгжимдэж байгаа нь

     Хятадын Монгол үндэстний залуу морин хуурч, Хятадын Морин Хуур Судлалын Нийгэмлэгийн зөвлөх, Хятадын Морин Хуурын Олон Улсын Сургалтын Төвийн багш, Хятадын "Найман Шарга" морин хуурын хөгжмийн хамтлагийн дарга Ч. Бөхөө (Хар-бөхөө): 1967 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаан-хад хотын Ар-хорчин хошуунд төрсөн. 1989—1993 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн хөгжмийн салбарыг төгсгөжээ. Тэнд суралцаж байсан хугацаандаа морин хуурын гоцлол хөгжмийн концертыг амжилттай тоглосон бөгөөд түүнийг нь Өвөр Монголын Телевизээр нэвтрүүлсэн байна. Их сургууль төгссөнийхөө дараа, Бугат хотын дуу бүжгийн чуулгад ажиллажээ. 1996 онд "С. Рашийн морин хуурын Бүх Хятадын хэмжээний анхны шагналт тэмцээн"-д оролцож хамгийн шилдэг шагнал хүртжээ. 1998 оноос 2001 оныг хүртэл Бугат хотын урлагийн сургууль ба Бугат хотын тусгай мэргэжлийн сургуульд морин хуурын хөгжмийн багшаар ажиллаж, 100 гаруй сурагч хүмүүжүүлсэн байна. 2001 оноос одоо болтол Бээжингийн Тэнгэр-тал урлагийн хамтлагт тэргүүн морин хуурчаар ажиллаж байгаа бөгөөд 2002 оны 7-р сард Хятадын "Найман шарга" морин хуурын хөгжмийн хамтлагийг санаачилан байгуулав.

     Монгол үндэстнийхээ соёл урлагт маш их сонирхолтой бөгөөд түүнийг хүндлэн дээдэлж хөгжүүлэн бадраахын төлөө ямагт санаа тавьж хүчин зүтгэж явдаг хүний хувь, залуу морин хуурч Ч. Бөхөө морин хуурын урлагийг Бээжин хотынхонд цаашлаад бүх Хятад, дэлхий нийтийн хэмжээнд танилцуулах, дэлгэрүүлэх гэсэн агуу үйлсийн төлөө уйгагүй шаргуу ажиллаж байна. Тэрээр өнөө "Морин хуур" хэмээх баар ажиллуулж, морин хуурын тоглолт, тусгай концерт зэрэгт бусадтай хамтран оролцож байгаагийн зэрэгцээ бас "Найман шарга" морин хуурын хөгжмийн хамтлагаа "Найман шарга" нэрэмжит соёл урлагийн дээд сургууль болгон өргөтгөн байгуулах зорилт тавин ажиллаж байна. Ч. Бөхөө саяхан Монгол Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн урилгаар Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хамт Улаанбаатар орж, сар гаруйн хугацаатай айлчлан тоглож, урлагийн болон эрдэм шинжлгээний солилцоо хийсэн юм. Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар саяхан Ч. Бөхөөг тусгайлан сурвалжилж, "Найман шарга" морин хуурын хөгжмийн хамтлаг болон Монгол улсад айлчлан тоглосон байдлыг нь сонирхож дараахь ярилцлагыг хийсэн юм.


1  2  3  4  5  6  7