Залуу морин хуурч Ч. Бөхөө 2005 оны 5-р сард Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн хөгжмийн танхимд хамтлагийнхаа хамт тоглож байгаа нь
|
2003 оны 1-р сарын 8-нд Бээжингийн Үзэсгэлэнгийн Ордны театрт "Хөдөө нутгийн дуу хөгжим бүжиг" хэмээх шинэ жилийн концерт тоглож, түүнийг Өвөр Монголын Телевизээр нэвтрүүлжээ.
2003 оны 1-р сарын 15-нд Төв Телевизийн 12-р сувгаар нэвтрүүлсэн цагаан сарын концертэд оролцжээ. 2003 оны 2-р сарын 4-нд Хятадын Улсын Номын Сангийн концертын танхимд шинэ жилийн концертэд оролцож, "Талын уянга" морин хуурын найрал хөгжим хөгжимджээ.
2004 оны 1-р сард Төв Телевизийн цагаан сарын хамтарсан их үдэшлэгт оролцов.
2004 оны 4-р сарын 25-нд Жүн Шань концертын танхимд "Найман шарга" морин хуурын хөгжмийн хамлагийн тусгай концерт тоглосон байна.
2004 оны 5-р сард Бээжин хотын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн ёслолын ордонд "Мянганы Гэсэр" олон улсын тусгай концертэд оролцжээ.
2005 оны 5-р сард Бээжин хотын Телевизийн "Бид хамтдаа" тусгай үдэшлэгт оролцжээ.
2004 оны 7-р сард Бүх Хятадын дуу, хөгжим, бүжгийн их тэмцээнд оролцож, "Хувь Заяа" хэмээх морин хуурын дөрвөл хөгжим хөгжимдэж мөнгөн медаль авчээ.
2004 оны 9-р сард Хятадын тоглох урлагийн нэрт мастер Жян Күний хамт урилгаар Японы Токио хотод айлчлан тоглов.
2005 оны 5-р сарын 28-нд Бээжингийн орчин үеийн урлагийн наадмын үеэр, Төвийн Хөгжмийн Дээд Сургуульд тусгай концерт тоглосон байна.
2005 оны 3-р сарын 30-нд Японы талын урилгаар "Найман шарга" морин хуурын хамтлагийнхан дахин Токио орж тогложээ.
1 2 3 4 5 6 7
|