• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-13 20:23:27    
Байгалийн нөхцөл байдал ба түүхэн уламжлалд зохицсон мал аж ахуй хөгжүүлэх нь хамгийн чухал зүйл болно

Хятадын Олон Улсын Радио


Доктор, дэд профессор Н. Содбилиг Шилийн-хотод

     Өвөр Монголын Өөртөө Засах Район бол Азийн бүс нутгийн гол бүрэлдэхүүн хэсгийн нэг болох өндөрлөг газар нутгуудын нэг нь болох бөгөөд бэлчээрийн мал аж ахуй нь урт удаан жилийн турш энэ нутгийн нүүдэлчин үндэстнүүдийн аж ахуйн гол төрөл хэлбэр болсоор иржээ. Энэ нутагт эрт дээр үеэс монгол адуу, үзэмчин адуу, үзэмчин хонь, тангад хонь, Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа, Ордосын цагаан ямаа, сөнөд тэмээ, сөнөд хонь, алшаа тэмээ зэрэг нутгийн үүлдрийн малыг олон зууны туршид өсгөн үржүүлж ирсэн уламжлалтай төдийгүй үүний үндсэн дээр, эдгээр нутгийн үүлдрийн малын ашиг шим, үүлдэрлэг чанарыг нь цаашид сайжруулахын тулд Европ, Ази, Австралийн сайн үүлдрийн малтай эвцэлдүүлэн эрлисжүүлэх замаар үүлдэр сайжруулсан мал бий болгох талаар өнгөрөгч зууны 60—80-аад оноос Өвөр Монголчууд өргөн далайцтайгаар үржил-сонголтын ажлыг өрнүүлж ирсэн билээ.

     Орчин үед Өвөр Монголын Өөртөө Засах Районд нутгийн ашиг шим багатай малын ашиг шимийг сайжруулж эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх, бэлчээр усыг зүй зохистой хамгаалж ашиглан экологийн тэнцүүртэй байдлыг хагнах, түүнийг нөхөн сэргээх, мал аж ахуйн эрчимжүүлэлт хийх зэрэг чиглэлээр Өвөр Монгол районд өргөн хүрээтэй судалгаа шинжилгээний ажил эрчтэй явагдаж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний эдгээр ажил, түүний ололт амжилт нь зүй ёсоор Монгол улсын эрдэмтэн судлаачдын анхаарал сонирхлыг маш их татаж байна. Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн хөдөө аж ахуйн ухааны доктор, дэд профессор Н. Содбилигийн 2006 оны 6-р сард хэвлүүлсэн "Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуй" хэмээх томоохон бүтээл нь Өвөл Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн түүх, нийгэм, эдийн засгийн төрөл хэлбэр, цаг агаар, экологийн онцлог ба түүнийг хамгаалж сайжруулах арга хэмжээ, санал зөвлөмж, бэлчээрийн мал аж ахуйд тулгарч бий хүндрэл бэрхшээл ба түүний хөгжлийн чиглэл хандлага, мал аж ахуйн эрчимжүүлэлтийн байдал, түүний хэтийн төлөв, хөгжлийн арга зарчим зэргийг олон талаас нь шинжлэн гүн нарийн судалгаа хийж, Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуйг шинэ нөхцөлд хэрхэн хөгжүүлэх хэтийн төлвийг зураглаж, цаашдын бүтээн байгуулалтад шинжлэх ухаанч санал зөвлөмж хангасан байна.

1  2  3  4  5