• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-13 20:23:27    
Байгалийн нөхцөл байдал ба түүхэн уламжлалд зохицсон мал аж ахуй хөгжүүлэх нь хамгийн чухал зүйл болно

Хятадын Олон Улсын Радио


Доктор, дэд профессор Н. Содбилиг Шилийн-голын хөдөө нутагт

     Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар саяхан "Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуй" номын зохиогч, Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн хөдөө аж ахуйн ухааны доктор, дэд профессор Н.Содбилигийг утсаар тусгайлан сурвалжилж, Өвөр Монголын мал аж ахуй болон Монгол улсын мал аж ахуйн хөгжлийн байдал, орчин үеийн бүтээн байгуулалт ба мал аж ахуйн хөгжлийн уялдаа холбоо зэрэг асуудлаар санал бодолтой нь танилцаж дараахи ярилцлагыг хийсэн юм.

     Сурвалжлагч: Юуны өмнө, Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуйн түүхэн байдлаас товч танилцуулна уу?

     Доктор, дэд профессор Н. Содбилиг: Ерөнхийд нь авч хэлбэл, Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн түүхийг балар эртний бэлчээрийн мал аж ахуй, эртний уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, орчин үеийн бэлчээрийн мал аж ахуй, одоо үеийн бэлчээрийн мал аж ахуй гэхчилэн ангилж болно. Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны дараахи эхний хэсэг хугацаанд голцуу мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтцийг тогтворжуулах, малын үүлдрийг сайжруулах, малжих нутгийн суурьшилтыг биелүүлэх зэрэг хэлбэрээр мал аж ахуйн бүтээн байгуулалтын ажил явагдаж байсан юм. Өнгөрөгч зууны сүүлч тухайлбал 80-аад оноос эхлээд малжих нутагт өрхийн эрхлэлтийг тогтворжуулах, гамшгаас сэргийлэх баазын бүтээн байгуулалт хийх, мал аж ахуйн үлгэр шишээ байгуулалт хийх, экологийн хамгаалалтын бүтээн байгуулалт хийх зэрэг арга хэлбэрээр төслүүд хэрэгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж ирсэн байна. Өвөр Монголын мал аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдлыг ерөнхийд нь үзвэл, бүтээн байгуулалтын үе шатандаа оршиж байна гэж би үзэж байна. Гэхдээ Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуйн хэтийн төлвийг тогтооход заавал тодорхой үзэл баримтлалтай байх хэрэгтэй юм. Энэ нь зөвхөн аж ахуйн зорилтоор гол болгож байснаасаа экологи болон аж ахуй жич нийгмийн зохицонгуй хөгжил тийш шилжүүлэхийг баримтлах явдал юм. Үүнд юуны өмнө, экологийн хамгаалалтыг тэргүүн байранд тавих шаардлагатай байна. Өвөр Монголын мал аж ахуйг хөгжүүлээд ямар түвшинд хүргэнэ гэдэг нь ирээдүйн аж үйлсжүүлэлтийн хир түвшнээс шалтгаалах юм.

1  2  3  4  5