Сурвалжлагч: Монгол улсын бэлчээр ус, мал аж ахуйн байдлыг Монгол улсынхтай харьцуулахад ямар онцлогтой байна вэ?
Доктор, профессор Н. Содбилиг: Монгол улсын бэлчээрийн мал аж ахуй нь нэлээд ууган төрхөөрөө байгаа шиг харагдаж байна. Нэн ялангуяа бэлчээр нутгаа хамгаалж байгаа болон уламжлалт мал аж ахуйн дүр төрхөө хадгалж байгаа талаар маш сайн байна. Тэндэхийн газар нутаг өргөн уудам, бэлчээр ус сайн, манай Өвөр Монгол район хэдийгээр Хятад улсын дотооддоо авч хэлбэл бэлчээрийн талбай их байгаад тооцогдох боловч, Монгол улстай харьцуулах юм уу эсгүүл хүн тутамд оногдох бэлчээрийн талбайгаар авч хэлэх юм бол, Өвөр Монголын бэлчээрийн талбай нь бага байдаг. Гэхдээ нээлт хийсэн гэх юм уу манайханд эрмчимжүүлж байна гэж хэлдэг, энэ талаар сүүлийн жилд бүтээн байгуулалт их эрчтэй хийсэн. Малын үүлдэр сайжруулсан талаар ч Өвөр Монгол район нь Монгол улсаас давуу байдалтай байгаа шин байна. Гэхдээ ямарваа юманд харьцангуйгаар хандах хэрэгтэй, аль нь сайн, аль нь муу гэж хэлж чадахгүй, харин үүнд шинжлэх ухаанчаар хандах нь тун чухал юм. Ерөнхийд нь авч хэлбэл, газар зүйн байршил, цаг уур зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, Монгол улс ба Өвөр Монголын аль алинд нь гэсэн бүр адилхан байж, байгалийн бэлчээрээ хамгаалах нь хамгийн чухал үүрэг зорилт болоод байна гэж би үздэг. Иймээс ирээдүйн хөгжлийн талаар Хятад Монгол хоёр орны Засгийн газар ард иргэдийн үйлдвэрлэл амьдралд ашигтай их олон бодлдого, арга хэмжээ боловсруулан тогтоож хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр орон хоорондын солилцоо, хамтын ажиллагаагаа ч улмаар өргөжин тэлж байна. Бие биеийн давуу тал, туршлагыг шинжлэх ухаанчаар судалж, сайн талаасаа харилцан суралцаж, өөр өөрийн байгалийн нөхцөл байдал, түүхэн уламжлалд зохицсон мал аж ахуй хөгжүүлэх нь хамгийн чухал зүйл болно. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2 3 4 5
|