• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-13 20:23:27    
Байгалийн нөхцөл байдал ба түүхэн уламжлалд зохицсон мал аж ахуй хөгжүүлэх нь хамгийн чухал зүйл болно

Хятадын Олон Улсын Радио


Доктор, дэд профессор Н. Содбилиг хамтран зүтгэгчдийнхээ хамт Шилийн-голын хөдөө нутагт байгаа нь

     Сурвалжлагч: Өвөр Монголын байгаль, нийгэм, аж ахуйн өнөөгийн төрөл хэлбэр, түүний хөгжлийн байдал ямар байна гэж та үзэж байгаа вэ?

     Доктор, дэд профессор Н. Содбилиг: Өвөр Монголын байгаль, нийгэм, аж ахуйн өнөөгийн төрөл хэлбэр, түүний хөгжлийн байдлын тухай ярихад юуны өмнө байгалийн орчин ахуйн асуудал хөндөгднө. Өвөр Монгол бол Хятад улсын умард хэсэгт байршиж, хойт захаараа Монгол улстай хилилж байгаа район юм. Уул нь энэ нутаг нь цул малжих нутаг байсан, гэхдээ одоо хагас тариалах хагахс малжих, цул тариалах нутгууд ч бий болсон. Өвөр Монголын Өөртөө Засах Район нь 9 хот, 3 аймаг, 101 хошуу сянь дүүрэг, 23 сая 790 мянган хүн ам, 118,000,000 гектар нутаг дэвсгэртэй бөгөөд түүний дотор 78,800,000 гектар бэлчээртэй байдаг. Үүнд ашиглаж болох бэлчээрийн талбай нь 63,500,000 гектар байгаа төлөвтэй байна.

     Сурвалжлагч: Өвөр Монголын бэлчээр усны байдлыг ерөнхийд нь авч үзвэл багасч байгаа хандлага бий юү?

     Доктор, дэд профессор Н. Содбилиг: Ерөнхийд нь авч хэлбэл бэлчээрийн талбай багасч байна. 2003 оны жилийн эцсийн байдлаар, Өвөр Монголын малын нийт тоо нь 49,394,600 толгой байсан. Өвөр Монгол бол бэчээрийн мал аж ахуйгаар суурь болгосон гэх юм уу өөрийн онцлог бүхий аж ахуйгаа болгосон, Хятадын 5 их малжих районы нэг нь юм. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Хятад улсад тэргүүлэх байранд орж байна. 2000 оны тоо бүртгэлээс үзвэл, Өвөр Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ нь 22 тэрбум гаруй юаньд хүрсэн бөгөөд тэр нь 5 их малжих районы нийт үйлдвэрлэлийн 42.79%-ийг эзэлжээ.

1  2  3  4  5