Сурвалжлагч: Энэ нь нэлээд их хувийг эзэлсэн үзүүлэлт болж байна гэсэн үг дээ.
Доктор, дэд профессор Н. Содбилиг: Тийм. Иймээс Өвөр Монголыг Хятад улсын бэлчээрийн мал аж ахуйн том район гэж байгаа юм.
Сурвалжлагч: Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуйн онцлог, түүнд тулгарч бий бэхшээл гэж ямар ямар зүйлүүд байна вэ?
Доктор, дэд профессор Н. Содбилиг: Өвөр Монголын бэлчээрийн мал аж ахуй нь экологийн талаар даархи ийм хэдэн онцлогтой гэж үзэж байна: Нэгд, Өвөр Монголын бэлчээрийн нийтийн талбайн 80.7%-ийг нь ашиглах боломжтой байгаа бөгөөд бэлчээрийн зонхилох хэсэг нь сэрүүн бүсийн улирлын салхит уур амьсгалд харьяалагддаг болохоор, хор дунадасны хэмжээ бага мөртөө тархалт нь ч жигд бус байдаг. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, зүүн хойт хэсэг нь хор дунадас ихтэй, дундаас баруун өмнөшлөх тусмаа хор дунадас нь багасдаг бөгөөд тулааны хэмжээний хувьд бол харин баруун өмнөшлөх тусмаа тулаарах байдалтай байна. Иймээс бэлчээр усны байдал нь үүнээс болж, зүүн хойноос баруун өмнөшлөх тусмаа муутах онцлог байдлыг бүрдүүлсэн ба ерөнхийдээ салхи их, улирлын болон өдөр шөнийн тулааны зөрөө ихтэй байдаг онцлогтой. Бэлчээрийн мал аж ахуйд тулгарч байгаа бэхшээлийн хувьд, Өвөр Монгол, Монгол улс гэсэнгүй бүр нэлээд их байгаа юм. Тухайлбал экологийн байдал хүндэрч байгаа бэлчээрийн талбай өргөжиж байгаа, бэлчээрийн доройтлын талбай ихэсч байгаа, бэлчээрийн талбай явах тусмаа багасч байгаа, цаг агаар жилээс жилд ган хуурай болж байгаа, усны эх үүсвэр багасч байгаа, байгалийн гай гамшиг олширч байгаа зэрэг олон зүйлийн бэршээлд тулгарч байна.
Эдгээр асуудлыг зохицуулахад дараахи зүйлүүдэд анхаарах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Ер нь бэлчээрийн мал аж ахуйг цаашид хамгаалан хөгжүүлэх талаар ийм нэг зөвлөмж өгмөөр байна. Юуны өмнө, хамгаалсан суурин дээрээ экологийн бүтээн байгуулалтыг шинжлэх ухаанчаар зүй зохистой хийхэд анхаарах нь зүй. Хоёрт, Монголчууд бид мал аж ахуйн эрхлэлтийн түүхэн шилдэг өв уламжлалаа залгамжлан хөгжүүлвэл зохино. Гуравд, Өвөр Монгол район бол ган хуурай, хор дунадас багатай нутаг, иймээс боломжийн хирд атар хагалбарлах, уурхай малтахаас зайласхийвэл зохино. Хэрэв ийм ажил төрөл хөгжүүлэх шаардлагатай болсон тохиолдолд экологийн хамгаалалтын нөхцөл бүрдсэн нутагт хийж болох юм. Дөрөвд, усны эх үүсвэрийн хэвийн тэнцүүрийг алдагдуулахгүй байхад ёстой. Үүнд ус их зарцуулдаг бүтээн байгуулалт хийхийг чадахын хирд багасгаж, ийм байгуулалтыг заавал хийх шаардлагатай үед шинжлэх ухаанчаар хянамгай овроор хийх хэрэгтэй. Учир нь Өвөр Монгол бол дэлхий дээр усны нөөц баялгаар хамгийн цухаг газар нутгуудын нэг нь юм. Тавд, Бэлчээр усыг хамгаалахад эн тэргүүнд алсын харц холын бодлогоор тусгай хууль тогтоож хэрэгжүүлэх нь юунаас ч чухал болно.
1 2 3 4 5
|