Жиү Жайгөү нь Хятадын Сычуань мужийн баруун хэсгийн Аваагийн Түвд, Чян үндэстний өөртөө засах тойрогт оршдог бөгөөд салаа замын хэлбэртэй уулны хавцал болох юм. Урт болон гүнээрээ 40 гаруй км байна. Энд Түвд үндэстний 9 тосгон тархай бутархай байрлаж байдаг болохоор, хожим нь "Түвд үндэстний 9 тосгон" буюу Жиү Жайгөү хэмээн нэрлэгдсэн аж. Израилиас энд хүрэлцэн ирсэн ноён Неронем Ям Хятадын олон нутгуудаар үзэн танилцаж явсан хүний нэг, өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тэрээр Бээжин, Шанхай, Жэ жян, Шаньши зэрэг газруудаар аялан жуулчилж, Хятадын хүн ардын ёс заншил, уул усных нь өнгө үзэмжийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон юм. Гэвч тэрээр Жиү Жайгөүд ирсний дараа энэ газрын бусдаас ялгарах гоо сайхныг нь тэсгэлгүй шагшин биширч байлаа. Тэрээр хэлэхдээ, энэ газар нь Хятаддаа хамгийн үзэсгэлэнтэй сайхан газарт тооцогдоно, уул усны өнгө үзэмж бүрдсэн ийм сайхан газрыг би урьд нь ерөөс олж хараагүй, эндэхийн юм бүхэн нь бусдаас өөр юм гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9
|