Жиү Жайгөү нь нуур бүрдийн үзэсгэлэнтэй сайхнаараа нэрд гарсан бөгөөд, ус нь Жиү Жижөүгийн онцлог нь юм. Өнгө өнгийн 100 гаруй нуур бүрд нь уулны оройн энд тэнд туяаран мэлтэлзэнэ. Нутгийн Түвдүүд түүнийгээ Хайзы буюу "Тэнгисийн хөвгүүн" гэж дотночлон нэрлэсэн аж. Ариун тунгалаг эдгээр нуур бүрдийн ёроол дахь өндгөн чулуу, замаг залаа, мөчир намаа зэрэг нь тов тодхон харагдана, нуур бүрдийн ус өнгө өнгөөр солонгорч, зарим нь маргад эрдэнийн өнгөтөй, зарим нь номин цэнхэр өнгөтөй, бас заримынх нь оюу ногоон өнгөний дундуур үе үе шар гялбаа татуулсан харагдана.
Японоос ирсэн ноён Моришита Сабамаса эндэхийн нуур бүрдийг хараад шагшин магтаж хэлэхдээ, би Японд байхдаа Жиү Жайгөүгийн тухай тусгай нэвтрүүлгийг телевизээс харж байсан, харин газар дээр нь ирээд үзсэн чинь илүү үзэсгэлэнтэй байна. Японд ч ийм нуур бүрдүүд зөндөө байдаг, гэвч Жиү Жайгөүгийн өнгө үзэмж үнэхээр гоё юм байна гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9
|