Хуан Лүнд усны сайхантай танилцья гэвэл уулны нуруун дээрээс гүн хавцал руу харахад л мэдрэгдэнэ. Хавцалын дунд 4 км шахам урт шаргалдуу өнгөтөй кальцижсан биет нь аврага луу мэт ой тайга цаст хайрхны дундуур сүлжилдэн харагдана. Кальцижсан биетэн дээр нь том жижиг 3000 гаруй булагтай. Жигдрэн туналзах эдгээр булаг шанд нь нарны туяанд сувд танан өнгөөр гэрэлтэж мяралзан тунарна. Хамгийн орой дээрх Ү Цайчи буюу солонгот бүрд нь 700 жижиг булгаас бүрдсэн юм. Эдгээр жижиг булгийн нүдүүд өнгө өнгөөр гэрэлтэн туналзаж, Хуан Лүнгийн содон гайхамшигт үзэмж нь болсон байна.
Ү Цайчи буюу солонгот бүрд нь далайн түвшнээс дээшээ 4000 гаруй метрт өргөгдсөн болохоор, хүн бүхэн ийм өндөр дээр алхаад гарч чадахгүй. Энэ талаар Хуан Лүн үзэмжит цэгийн хариуцлагатан ноён Көү Яхүй хэлэхдээ бид жуулчдад туслан арга хэмжээ авч байна гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9
|