• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-20 14:29:25    
Хүний орчлонгийн диваажин Жиү Жайгөү, Хуан лүн

"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны нэгдүгээр цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

     Жиү Жайгөүгийн ийм өнгө үзэмжийг эх байгалиас заяасан юм. Учир нь энэ нь Жиү Жайгөүгийн Кастегийн геологийн онцлогоос нь болсон юм. Нуурын усанд кальцийн ион, магнийн ион, карболын хүчлийн ион агуулагдаж байгаа болохоор, хөх болон ногоон туяанд мэдрэмж ихтэй байдаг юм байна, Мөн эндэхийн нуурын усанд 200 гаруй төрлийн замаг байж, олон өнгөөр туяарч харагдах бөгөөд олон хувиралтай байдаг аж.

     Жиү Жайгөүгийн ус нь нуур бүрдээрээ байхад намуун дөлгөөн байж, уулны оройгоос буухдаа хүрхрээ болон асгардаг байна. Жиү Жайгөүд нийт 17 хүрхрээ цутгаж байна. Эдгээр хүрхрээний өндрийн хэмжээ нь өөр хоорондоо ижил төстэй боловч, өргөний хэмжээ нь харин их зөрүүтэй байдаг юм. Уулны хяраас асгаран буух хүрхрээ нь нарны туяанд солонго татан, үнэхээр гайхамшигтай сонин харагддаг байна. Тэдгээрийн дотроос Нолинг гэдэг хүрхрээ нь Хятадын хамгийн өргөн хүрхрээнд тооцогддог байна. Хүний орчлонгийн диваажин хэмээгдсэн энэ Жиү Жайгөү нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд орсон байна.

1  2  3  4  5  6  7  8  9