• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-20 14:29:25    
Хүний орчлонгийн диваажин Жиү Жайгөү, Хуан лүн

"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны нэгдүгээр цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

     Инаманхүн болон энэ нутгийн Түвдүүд үеийн үедээ Жиү Жайгөүдээ аж төрж иржээ, энд тэндгүй харагдах дарцаг далбаа, цагаан суварганууд болон маанийн овоо энэ бүхнээс бид Түвд үндэстний өнө удаан түүхтэй уламжлалыг таньж болох юм. Тэд бас маш зочломтгой, үүнийг мөн энэ газрын өөр нэг онцлог гэж хэлж болох юм. Жуулчид Түвд айлд зочилж, амтат сайхан сүүтэй цайнаас нь ууж, хөх тариагаар нэрсэн архинаас нь амсаж, Түвд дуу бүжгээс сонирхож суух нь улам бүр сонирхолтой билээ.

     Жиү Жайгөүтэй танилцаж дуусаад та унаагаар Хуан Лүнгийн үзэмжит газартай танилцаж болно. Хуан Лүн нь Жиү Жайгөүгээс 130 км л зайтай. Мөн Жиү Жайгөүтэй адилаар 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд орсон байна. Энэ газрын онцлог үзэмж нь мөн л ус юм.

1  2  3  4  5  6  7  8  9