Радио сонсогч эрхэм анд нөхөд өө, та сайн байна уу? ХОУР болон Сычуань мужийн аялал жуулчлалын газраас хамтран зохион явуулж байгаа "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны "Э Мэйшань уул, Лэ шань уулаар аялсан тэмдэглэл" гэсэн гуравдугаар цуврал мэдээлэлтэй танилцана уу?
Энэ мэдээллийг танилцуулахаас өмнө хоёр асуулт тавъя, хариултыг нь та энэ цуврал мэдээллээс олж болно.
Асуултын тавдугаар сэдэв: Э Мэйшан нь Хятадын буддын шашны ариун дархан газрын нэг мөн эсэх Асуултын зургадугаар сэдэв: Лэ шань уулын бурхны хөрөг нь дэлхийн хамгийн том бурхны хөрөг мөн эсэх Эрхэм анд нөхөд өө, Э Мэйшань уул нь эрт дээр үеэс Хятаддаа хамгийн өндөр уул хэмээгдэж, аль эрт манай тооллын дөрөвдүгээр зууны үед, Энэтхэг лам Вао Жаньбээр Э Мэйшань ууланд ирээд "Энэ үнэхээр дорно дахины нар мандсан уул байна" гэж бишрэн хэлсэн гэсэн домог бий.. Тэр цагаас хойш Э Мэйшань уул нь Хятадын хамгийн том уул хэмээн нэрлэгдсээр өдгөөг хүрчээ.
Хятадын нэрт уулнуудын дундаас Э Мэйшань уул нь далайн түвшнээс 3000 гаруй метр өндөрт өргөгдөж, уулны орой болон уулны бэлийн цаг агаар эрс тэр өөр бөгөөд , төрөл бүрийн цэцэг өвс ургахад нь аятай сайхан нөхцөл хангаж өгсөн байна.Тоо баримтаас үзэхэд, энд 5000 гаруй төрлийн ургамал байдаг, энэ нь нийт Европын ургамлын нийлбэртэй тэнцэж, зарим нэг нь дэлхийд устах шахсан ховор ургамлын төрөл юм байна.
1 2 3 4 5
|