Буддын шашин нь Э Мэйшаньд хөгжих явцдаа энэ газрын соёлыг хөгжүүлж ирсэн байна. Түүний дотроос олон сүм хийд, бурхны хөрөг, энэ бүхэн нь Э Мэйшань уулын гоо хээнцэр өнгө үзэмжтэй хослон зэрэгцээд соёлын сонгодог зүйл болон бүрэлдсэн байна гэж хэлэхэд илүүдэхгүй. ЮНЕСКО нь Э Мэйшань уулыг дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд оруулсны учир шалтгаан нь ч эндээ байгаа биз дээ.
Өнөөдрийн Э Мэйшань уул нь адилавтар соёлтой Азийн хүмүүсийн сонирхлыг татаж байгаа төдийгүй, 2005 онд Э Мэйшань уул нь Европчуудын хамгийн сонирхдог аялал жуулчлалын үзэмжит газар болсон байна. Уг үзэмжит газрын хариуцлагатай хүн ноён Дү хүй танилцуулан хэлэхдээ, Э Мэйшань уулын аялал жуулчлалын барилга байгууламж өдөр ирэх тутам боловсронгуй болж байна. Бид гадаадын олон анд нөхдийн энд хүрэлцэн ирэхийг баярлан угтаж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Э Мэйшань уулын аялал жуулчлалын иж бүрэн дэд бүтцийн барилга байгууламж өдөр ирэх тутам бүрэн дүүрэн болж байна. Аялалын машин, дүүжин зам, шатан зам зэргийг Бид бүхнийг бүрдүүлсэн байна. Үзэмжит газрын зочид буудал нь таван одтойгоос авахуулаад гурван одтой хүртэл байна. Нийт 3000 зочныг хүлээн авах нөхцөлтөй, энэ бүхэн нь олон улсын стандарт хангасан зочид буудал болох юм гэжээ. Үүнээс гадна, бид маш олон үзэмжит газрын хаяг нь өмнөд Солонгос, Япон, Тайланд, Англи, Хятад зэрэг таван хэлээр бичигдсэн байгаа юм гэжээ.
Эрхэм анд нөхөд өө, Э Мэйшань уулаар аялан зугаалж дуусаад, бурхны оронтой үргэлжлэн танилцах юмсан гэж хүсч байвал та эндээс баруун тийш 30 км зайтай нэг газарт очиж үзэн танилцаж болох юм шүү, энд дэлхийн хамгийн том бурхан---Лэ шаний том бурхан байдаг юм. Энэ бурхныг хараад л та дээр үеийн сүсэгтнүүд ямар их шүтлэг бишрэлтэй байсныг яахын эрхгүй мэдэрдэг байна.
1 2 3 4 5
|