• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-27 17:26:28    
Чин Чэншань уул болон Дү Жянянь далан

"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны дөрөвдүгээр цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

     Радио сонсогч эрхэм анд нөхөд өө, та бүхэн сайн байцгаана уу? ХОУР болон Сычуань мужийн аялал жуулчлалын газраас хамтран зохион явуулж байгаа "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны "Чин Чэншань уул болон Дү Жянянь далан" гэсэн дөрөвдүгээр цуврал мэдээлэлтэй танилцана уу?

     Энэ мэдээллийг танилцуулахаас өмнө хоёр асуулт тавъя, хариултыг нь та энэ цуврал мэдээллээс олж болно.

     Асуултын долдугаар сэдэв: Чин Чэншань Хятадын үндэсний шашин---Даогийн шашны эх үүсвэр газар мөн эсэх

     Асуултын наймдугаар сэдэв: Дү Жяняний далан нь дэлхийн хамгийн өнө удаан түүхтэй усны ашиглалтын барилга мөн эсэх

     Эрхэм анд нөхөд өө, Сычуань мужийн төв Чэн дү хотоос унаагаар баруун хойшоо 1 цаг хэртэй явбал Чин Чэншань ууланд хүрч очдог. Уулын аманд хүрч шатаар дээшээ алхахтай л зэрэг, "Ертөнцийн нам сэлүүн уул энэ яахын аргагүй мөн" гэсэн үгний утга учрыг тэр дороо ухаарч мэдэрдэг авай. Битүү ургасан хөгшин настай модод үүл гижигдэн найгаж, гол горхийн ус, уулны жалгаар үе үе ширүүн үе үе зөөлөн урсгалаар асгаран бууж, цэцэг өвсөн дээр унасан шүүдрийн ус нарны гэрэлд шилэн болор мэт мэлтэлзэж, уулны дундуур манан будан хөшиглөн тунарна. Тэр мөртөө дээшээ өгсөх тутам энэ бүхэн нь улам бүр мэдрэгдэх юм.

1 2 3 4 5