• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-27 17:26:28    
Чин Чэншань уул болон Дү Жянянь далан

"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны дөрөвдүгээр цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм анд нөдөд өө, сая танд Даогийн шашны ёс жаягаас товчхоон танилцууллаа.Одоо танд эндэхийн бусдаас ялгарах өвөрмөц онцлогтой нэг барилга байгууламжаас танилцуулья, энэ бүхнээс та Даогийн шашны үнэн ёсыг ойлгох болно гэдэгт найдаж байна. Чин Чэншань ууланд өнөөдрийг хүртэл Даогийн 10 гаруй сүм дуган болон үлэмжхэн хэмжээний бичиг дурсгалын зүйлс бүрэн бүтнээрээ хадгалагдаж байна. Даогийн шашин нь эгэл жирийн эх байгалиа эрхэмлэдэг болохоор, эндэхийн Даогийн сүм хийд байшин барилга нь ч цөмөөрөө ягч битүү ой модны далд байрлаж, эргэн тойрныхоо уул хайрхан, ой мод, булаг горхи, хад чулуунуудтайгаа нэг цогц болон уусан нийлсэн байдаг. Олон сүм хийдийн дундаас мөргөлчид хамгийн олон хүрч ирдэг нь уулны орой хавийн Шан Чингүн болох юм. Шан Чингүнд Даогийн шашны өвөг эцэг хэмээгдсэн Лао Зыг тахиж байгаа аж. Энэ нутгийнхны дунд уламжлагдсан яриагаар энэ сүмд ирж мөргөгсдөд хувилгаан дүрээ үзүүлж ид шидтэй байдаг гэнэ. Тийм болохоор хүжийн утаа баагиж, мөргөлчид ер тасардаггүй юм байна.

     Эрхэм сонсогчид оо, Чин Чэнгань ууланд гарах ойр дөт зам байхыг маш олон жуулчид мэдэхгүй байж магад, сая танд танилцуулсан нь энэ уулын энгэр тал нь байна, Чин Чэншань уулын өвөр талд нь мөргөлчид энгэр талынх нь тийм олон биш ч, нам жим байдгаараа улам гойд байж, ариун дархан үзэмжийг бүрэн гүйцэд харуулжээ. Чин Чэншань уулын ар энгэрт байдаг Тай аний эртний сууринг аян замын алжаалаа тайлах аятай газар гэж хэлэхэд илүүдэхгүй.

1 2 3 4 5