Тай аний эртний суурингийн цэвэрхэн гудмаар алхахад, горхины ус замын хоёр тал болгоноор урсан өнгөрнө. Ийм цэвэрхэн гудмаар хөл нүцгэн алхаж болох л байсан юм. Чулуун замын хоёр талаар айл өрх, дэлгүүр хоршоо энд тэндгүй харагдана, бүгдээрээ л хөх тоосгон оройтой цагаан хашаатай, уран сийлбэрэн хаалгатай бөгөөд, хоршоо дэлгүүр болгоны үүдэнд хиам өлгөж, шилэн лангуу дотор нэрийг нь үл мэдэх олон төрлийн хүнсний ногоо дэлгэн тавьсан ба том шилэн бутан дотор өөрийн нэрсэн архиа хийж тавьсан харагдана.
Хэрэв аль нэг айлд нь орж очоод хулсан түшлэгтэй сандал дээр нь налайн сууж, ногоон цайнаас нь амтархан уун, үүл эвхрэлдэн манан хөшгөлсөн алсын уулсыг ширтэн харж суух юм бол сэтгэлд хичнээн их тааламжтай байх бол гэж эрхгүй бодогдуулах юм. Цэвэр ариун байгаль, эгэл жирийн бөгөөд нам сэлүү орчныг бие сэтгэлээрээ мэдрэх гэж хар бага наснаасаа Хятад зураг зурахыг сурсан ноён Хуан Вэйчи хөл хөгжөөн ихтэй Хятадын өмнө зүгийн Гуанжөү хотоос зориуд Тай ань сууринд ирээд хэд хонож байлаа. Уул усны зураг зурдаг хүн болсны хувьд, миний үзэж байгаагаар Чин Чэншань нь Даогийн шашны онцлогийг амархан шингээн авч чадахуйц газар юм, энэ газрын хүн ардын ёс заншил нь эгэл жирийн мөртөө даруу төлөв, хүн ард хоорондоо эвсэг найрсаг, хэрэв боломжтой байсан бол би энд сараар суух юм сан гэжээ.
Чин Чэншань уулын даруухан бөгөөд гүн зузаан Даогийн соёлтой танилцсаны дараа, би таныг энэ маршрутаар өөр нэг аялал жуулчлалын газартай танилцуулья, энэ газар нь даруй Чин Чэншань уулнаас холгүй байдаг Дү Жянянь далан юм.Түүнийг дэлхийн хамгийн өнө удаан түүхтэй усны ашиглалтын барилга гарцаагүй мөн гэж хэлж болох юм.
Дү Жянянь далан нь Минь Жян мөрний дунд урсгалд байдаг, 2000 гаруй жилийн тэртээ тухайн газрын албан тушаалтан Ли Бин иргэдээ дайчлан энэ даланг барьж байгуулжээ.Дэлхийн хамгийн эртний алдартай усны ашиглалтын барилга дотроос, эртний Вавилоны вант улс болон эртний Ромын хүний хүчээр байгуулсан шуудуу зэрэг нь аль эрт эвдэрч сүйдсэн байхад, Дү Жяняаний далан нь урьдын хэвээрээ ажилласаар байна.
1 2 3 4 5
|