• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-27 17:26:28    
Чин Чэншань уул болон Дү Жянянь далан

"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдааны дөрөвдүгээр цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм анд минь, Чин Чэншань уул нь Хятадын үндэсний шашин---Даогийн шашны чухал эх үүсвэр газрын нэг нь юм. Даогийн шашин нь тэнгэр газрыг нэгэн цогц гэж үздэг. Тухайлбал хүн болон байгаль эвсэг зохицонгуйгаар зэрэгцэн оршино гэсэн үг юм.1800 гаруй жилийн тэртээ Даогийн шашныг үүсгэн байгуулагч Жан Линжэн энэ уулыг үзээд, энд бясалгал үйлдэн суусан нь Даогийн шашныг судлах гэснийх биз ээ.

     Даогийн шашин үүсэн бий болсноосоо хойш нэлээд урт удаан хугацаанд Хятад зүүн Азийн бүс нутагт хүчтэй нөлөөлж байсан түүхтэй. Биднийг замчилж явсан Юү Канюй танилцуулан хэлэхдээ, одоогийн байдлаар Чин Чэншань ууланд 100 гаруй Даогийн шашны багш ламтан байна. Тэд сахил санваар авсан бөгөөд шашны чанга ёс жаягаар амьдардаг байна. Гэвч Даогийн шашин анх бий болохдоо ийм байгаагүй л дээ гэжээ. Тэрээр танилцуулан хэлэхдээ, дээр үеийн лам хар гэртээ бясалгал хийдэг, авгай авч хүүхэд төрүүлж, бас архи, мах хэрэглэж болдог байсан бөгөөд заяа тавиландаа итгэж, буян үйлдэхийг эрхэмлэдэг байсан. Гэвч одоо цаг болоод энэ газрын лам сахил санваар авч багшид шавь орох хэрэгтэй болсон, тэд архи,дарс хэрэглэж болохгүй, авгай хүүхэдтэй болж бүр ч болдоггүй гэжээ.

1 2 3 4 5