Дү Жяняний даланг барьж байгуулахаас өмнө нь, хавар зун үер бууж мөрний ус нь хальж үерийн гамшиг байнга гардаг байжээ. Гэвч Дү Жяняний далангийн зураг төсөл нь урьдаас л Минь Жян мөрний усыг хоёр салаа болгож, улмаар үерийн хүчийг нь бууруулсан ба, ус залж үр тариагаа усалдаг болгосон байна. Усны аж ахуйн энэ барилгад Дү Жяняаний далан нь чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Түүний хамгийн уран нарийн барилга нь нэг цутгалангаас усаа хоёр тийшээ залсан барилга нь болох юм.
Бид хөтлөгч Жөү Тинжүний заасан зүгт харвал, Минь Жян мөрний төв дунд нь байгуулсан ус залах далан нь яг л хэвтээ загас юм шиг харагдах юм. Сурвалжлагч бидэнд тэр загасны хэлбэртэй барилга Минь жян мөрнийг хоёр тийш хувааж, нэгээр нь усжуулалт хийж, нөгөөгөөр нь ус залах зориулалттай ашигласан байна гэж танилцуулсан байна. Тэрээр цааш нь хэлэхдээ, тэр жилүүдэд Ли Бин дотор мөрний суурийг ухахдаа зориуд маш гүн мөртөө нарийхан ухсан ба, гадар мөрний суурийг нь нэлээд өндөр газарт өргөн ухсан байлаа. Ийм болохоор, ус татарсан улиралд ус нь загасны аманд алгуур аажмаар урсан ороод, гол урсгал нь гүн малтсан дотор мөрөнд урсан ордог байна. Дотор мөрөнд усны 60 хувь нь урсан ороход, гадар мөрөн нь харин усны 40 хувийг нь залж явуулдаг байна. Усны 60 хувиар энэ сав газрын тариан талбайг усалдаг болохоор, бороогүй хуурай улиралд сав газар нь үерийн усны аюултай учирдаггүй байна гэжээ.
Америкаас ирсэн жуулчин Кен Боид Дү Жяняний далангийн уран нарийн зохиомж болон эрт дээр үеийн Хятадын ард түмний цэцэн мэргэн билэг ухааныг ихэд биширч байлаа. Кен хэлэхдээ, 2000 жилийн тэртээ байгуулагдсан гэхээр би их гайхаж байна. Усны урсгалыг ийм уран аргаар хазаарлан тогтоож, гантай улиралд газар тариалангаа усалж, тариачиддаа ач тус хүргэнэ, хур тунадас ихтэй улиралд хотоо усны аюулаас аварна. Үнэхээр гайхамшигтай юм даа гэжээ.
Эрхэм сонсогчид оо, Дү Жяняаний далан байсан болоод Сычуаньд өнөөдөр ийм олон соёлын нэрт өв болон үзэсгэлэнт сайхан өнгө үзэмжит газруудтай байгаа юм гэж зарим хүн хэлдэг байна, ингэж хэлэхийг та зөвшөөрч байна уу?
Эрхэм анд нөхөд өө, ХОУР болон Сычуань мужийн аялал жуулчлалын газраас хамтран зохион явуулж буй "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдаантай холбогдсон "Чин Чэншань уул болон Дү Жянянь далан" гэсэн дөрөвдүгээр цуврал мэдээллийг танд танилцууллаа.
Хоёр асуултыг давтаж тавъя .
Асуултын долдугаар сэдэв: Чин Чэншань Хятадын үндэсний шашин---Даогийн шашны эх үүсвэр газар мөн эсэх
Асуултын наймдугаар сэдэв: Дү Жяняний далан нь дэлхийн хамгийн өнө удаан түүхтэй усан ашиглалтын барилга мөн эсэх
Энэ уралдаанд та бүхнийг амжилттай оролцохыг Монгол хэлний редакцийн хамт олон чин сэтгэлээсээ хүсэж байна. \Номин орчуулж, Цэцэн хянав \ 1 2 3 4 5
|