Бабаошаны бас нэг онцлог бол цэцэрлэгт хүрээлэнгүүд. Манай ажлын ердөө урд талд "Олон улсын уран баримлын цэцэрлэгт хүрээлэн" бий. Олон орны уран барималч, шуумалчдын шилдэг бүтээлүүд цэцэрлэгийн дундуур тавигдсан байдаг. Цэцэрлэгт хүрээлэн баруун, зүүн гэсэн 2 хэсэгтэй. Баруун цэцэрлэг нь "Хөдөөгийн тууль" нэртэй, 16,7 м.кв хавтгай дөрвөлжин талбайг эзэлнэ. Төв хэсэгтээ архитектурын нарийн шийдэл бүхий шилэн байшинд уран бүтээлчид ээлжлэн үзэсгэлэнгээ гаргах юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн дотуурх явган замын хажуугаар дэлхийн улс орнуудын уран бүтээлчдийн бүтээлүүд байна.
1 2 3 4 5 6 7 8
|