Монголын уран бүтээлчийн "Зэрэглээн дундах тэмээ" нэртэй маш уран шийдэлтэй шилээр урласан тэмээ байх. Ц.Амгалангийн "Зэрэглээн дундах тэмээ"-г энэ цэцэрлэгт тавигдсан бүтээлүүдийн шилдгүүдийн нэг гэж олон хүн үнэлэх юм билээ. Энд хүүхдийн тоглоомын парк, настангуудад зориулсан бялдаржуулах хүрээлэн, залуу хосуудад зориулсан хайрын цэцэрлэг ч бий. Хиймэл нуур, усан оргилуурууд гээд дэлхийн жишгийн том цэцэрлэгийн өнгө үзэмж "Олон улсын уран баримлын цэцэрлэгт хүрээлэн"-гээс бүрэн харагдана. Зүүн цэцэрлэг нь "Намуухан хаврын нисч буй эрвээхэй" гэсэн уянгалаг нэртэй, хөгжим урлагийн амьдралын цэцэрлэг, 22 м.кв талбайтай. Баруун цэцэрлэг нь аядуу намуухан, тайван орчныг санагдуулдаг бол зүүн цэцэрлэг хөгжим, цоглог мэдрэмж, хурд, орчин цагийн өнгө аястай. Уран бүтээлчдийн сэтгэлгээний бүтээлүүдийн үзмэр давамгай байрлана.
1 2 3 4 5 6 7 8
|