• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-14 15:50:08    
Будла ордны сахиул Жамбагалсан

Хятадын Олон Улсын Радио

      65-тай түвд настан Жамбагалсан бол Түвд соёлыг хамгаалж байгаа Хятад даяарт нэртэй мэргэжилтэн хүн, тэрээр Будла ордны ажлыг удирдах газрын даргаар 19 жил ажиллаж, соёлын энэхүү үнэт эрднийг хамгаалах талаар хувь нэмэр оруулсан хүн. Одоо та бүхэнд түүний тухай танилцуульяа.

      Жамбагалсанг төрөөд төдий л удаагүйгээр ээж нь нас барж, хэдэн жилийн дараа аав нь энэ ертөнцөөс ангижирсан болохоор нагац нь түүнийг үрчлэн тэжээж хүн болгожээ. Олон төрлийн учир шалтгаанаас болоод Жамбагалсан сургуулийн боловсролыг системтэй хүртэж чадаагүй нь өөрийнх нь насны гомдол болж хоцорсон билээ. Гэхдээ тэрээр хичээнгүй сайн суралцаж, 16-тайдаа азаар кино гаргадаг ажилтан болж, тариачин малчдад кино гаргаж өгөх ажлыг 30 жил хийжээ.

     1988 онд Жамбагалсан кино гаргах ангиас салав. Дараа жилд нь төв засгийн газраас 55 сая гаруй юань санхүүжүүлэн, Будла ордонд засвар хийв. Жамбагалсан уг засварын ажилд оролцож, ажлын явцад гарамгай сайн ажилласанаар, удирдлага болон хамт ажилласан хүмүүс нь түүнийг маш сайн үнэлж байлаа. Тухайн үед Будла ордны ажлыг удирдах газарт даргын тушаалд томилох хүн олдоогүй байсан болохоор, дээд шатны удирдлага нь түүнийг уг тушаалд ажиллуулахаар санал болгожээ. Гэвч эхлэнгүүт нь Жамбагалсан дотроо дургүй байсан юм байна. Энэ тухайгаа тэрээр ингэж хэлсэн банйа.

1 2 3 4 5