Би эхлээд энэ тушаалд ажиллахаас эрс татгалзав. Юу гэвэл, Будла ордонд бүртгэлд ороогүй бичиг дурсгалын зүйл маш их байгаа учир би тэнд ажиллах зориггүй. Миний эхнэр болон хүү ч надад, Будла ордонд ажиллаж болохгүй, хожим манайх бага л баян шиг амьдрах юм бол, хүмүүс биднийг Будла ордны юмийг хулгайлан баяжлаа гэж хэлнэ гэсэн гэжээ.
Эцэст дээд шатны болон хамт ажиллагч нөхдийнхөө ятгалгаар, Жамбагалсан удирдах газрын даргын тушаалд орж, одоо хүрч иртэл 19 жилийн омог бахдалтай мөртөө сэтгэл амаргүй ажиллаж байна. Будла ордон бол Түвд үндэстний хүн ардын сэтгэл зүрхэнд дархан байр суурьтай ордон болохоор, эндэх бичиг дурсгалын зүйл болгон нь үнлэх аргагүй ховор нандин байж, энэ ордны ажил хэргийг удирдах нь маш омог бахдалтай санагдаж байдаг юм байна. Тэхэд энэ ордны бүх ажил маш чухал байдаг болохоор, түүний ажил өчүүхэн ч суларч болохгүй, ямар ч осол эндэл гарч болохгүй байдаг болохоор тэр маш сэтгэл зовдог байна. Жамбагалсан бол гарамгай ажилтан гэснийг түүний арван хэдэн жилийн ажлын байдал нь харуулсан байна. Тэрээр албан тушаалд ажилласан даруйдаа бичиг дурсгалын зүйлийг бүртгэж, данс хард тэмдэглэн, Будла ордонд хэцнээн ховор нандин бичиг дурсгалын зүйл байхыг маш богино хугацаанд тодлосон байна. Тэрээр арга бүхнийг сүвэгчлэн, ордны ханын зураг, ном судар болон ханыг хамгаалж, жуулчдын хөндөж гэмтээхээс сэргийлж чадсан юм.
1 2 3 4 5
|