• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-14 15:50:08    
Будла ордны сахиул Жамбагалсан

Хятадын Олон Улсын Радио

      1997 онд Жамбагалсан сурагчидаа дагуулан бүхийл барилгад байцаалт шалгалт хийж явах явцдаа, ордны шалын доорох тулгуурын мод хүнд ноцтой хорхойтож, маш аюултай болсныг санаандгүй мэдсэн байна. Тэгээд Жамбагалсан тэр дор нь тайлан мэдүүлэг бичиж, дээд шатны мэргэжилтэн нар ирж, Будла ордны суурийг арга бүхнээр хамгаалахыг шаардсан байна. Одоод хүрч иртэл тэд нар нэгэнт 140 тулгуур хорхойдссныг илрүүлсэн юм. 2002 оны 6-р сараас Төв засгийн газар 170 сая гаруй юань санхүүжүүлэн, Будла ордонд хоёрдох удаа их засвар хийсэн байна, түүний дотор барилгын суурийг хамгаалах засвар бол гол ажлынх нь нэг юм байна.

      Танка, судар зэрэг ховор нандин бичиг дурсгалын зүйлийг хамгаалах талаар, Будла ордны хамгаалалтын ажил нь ч дотоод гадаадын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах ажил эрхэлсэн мэргэжилтэн нарын сайн үнэлгээг хүлээж байгаа юм. Дэлхий дээр одоо маш цөөн байгаа патра судраар авч хэлхэд, модон навчин дээр бичсэн эртний санскрит үсгийн ийм судар бичиг манай тоололын 7-р зуунаас 13-р зууны үед Энэтхэг, Балба зэрэг орноос Түвдэд оруулж ирсэн юм. Хадгалж хамгаалахад маш бэрх байдаг учраас Энэтхэгт патра судар бараг байхаа больжээ. Тэхэд Будла ордонд хадгалж байгаа болон судлаж байгаа хүчний талаар дэлхийд хосгүй гэж хэлж болох юм. Жамбагалсан хэлэхдээ, Улсаас тусгайлан судалгааны хүрээлэн байгуулсан, өнөө Япон, Энэтхэг зэрэг орон бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна гэжээ.

1 2 3 4 5