Дэлхий дээр бас зарим хүн Будла ордныг хамгаалж байгаа талаар саналтай байна. Тэд ЮНЕСКО-д захиа бичиж, Хятад улс дэлхийн өвийг төдий л сайн хамгаалж чадахгүй байна гэж хэлсэн юм. 2003 онд Жамбагалсан ЮНЕСКО-ын албаны хүнийг газар дээр нь урин ирүүлж, судалгаа хийлгэсний дүнд, гадаадын хэсэг хүмүүсийн зэмлэл нь бараг л оргүй газар овоо босгосон хэрэг болсон нь гэрчлэгдэв.
Тэрээр хэлэхдээ,
Та нар Будла ордонд ирж үз, тэхгүй бол надад зуун ам байсан ч танд итгүүлж чадахгүй. Та нар биднийг итгэхгүй байгаа бишш? Гэсэн. Дараа жилийнх нь 5-р сард тэд ирсэн, Будла ордноор үзэн танилцаж явахдаа, тэд нар барилгын талаар асуудал оршиж байгаа шиг ярьлаа. Бид тэд нарт барилгын материалаа харууллаа, газар болгоноор очуулсан. Тэд нар буцахдаа, 80%-ийн мэдээлэл нь хуурмаг байна гэсэн дүн гаргасан юм гэжээ. Жамбагалсан өөрийгөө соёлгүй хүн, зөвхөн хариуцалгат сэтгэлтэй, ямар ажил хийсэн ч сайн хийхийг хичээсэн хүн гэж ярьж байлаа.
Би өөрөө соёлгүй, зөвхөн өчүүхэн хариуцалгатай хүн, нэг хүн ажил хийбэл заавал сайн хийх хэрэгтэй. Будла ордны ажлыг би сайн хийчхэх юм бол, намайг нас барсанаас хойш, бусад хүн миний хүүд, аав чинь Будла ордонд сайн ажилласан шуу гэж хэлэх юм. Хэрбээ би Будла ордны юм хум буюу бичиг дурсгалын зүйлийг хулгайлаад цаажаар аваачигдсан байбал, хүмүүс миний хүүг зааж, түүний эцэг нь Будла ордноос юм хулгайлсан хүн юм гэж хэлэхгүй уу гэжээ.
Арав гаруй жилийн турш, Жамбагалсан тэтгэвэртээ гарах гэж хэд удаа гуйчилсан боловч, Түвдийн Өөртөө Засах Районы холбогдох салбарууд түүнийг ажлаа үргэлжлэн хийж байхыг хүсч, одоо болтол Будла ордны төлөө хүч хөдөлмөрөө гаргасаар байна. 1 2 3 4 5
|